Сүхбаатар дүүргийн 74 цэгт хяналтын камерын системийг суурилуулжээ
2013 онд улсын төсвөөс болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангаас 798.000.960 төгрөгний санхүүжилтээр Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 125 цэгт 250 камерын систем суурилуулахаар болсон билээ.

Тэгвэл 2013 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрөөс гүйцэтгэлийн ажил эхэлж, 2014 оны тавдугаар сард ашиглалтанд оруулж дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгөөд байна.

Тус хэлтсийн хариуцсан 1-9 дүгээр хорооны гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг гудамж талбай, олон нийтийн газрын 74 цэгт 148 камерын системийг суурилуулж гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэгдэн ажиллаж эхэлсэн байна.

С.Саранзаяа
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus