АН, МАН-ын бүлгүүд мэдээлэл хийсэнгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Мөн энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийг авч хэлэлцжээ. Гэхдээ бүлгээр хэлэлцсэн асуудлуудын талаар өнөөдөр мэдээлэл хийхгүй гэнэ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд үдээс өмнө хуралдаж, саяхан завсарлалаа. Тус намын бүлэг үдээс хойш үргэлжлүүлэн хуралдах юм байна. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ бүлгийнхээ хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлаар санал солилцосон гэнэ

Тэгвэл долоо хоног бүрийн эхэнд УИХ дахь бие даагч гишүүд мэдээлэл хийдэг уламжлалтай ч энэ удаа мөн л хийхгүй гэнэ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.