Хөрөнгө оруулалтын ажлыг хариуцдаг мэргэжилтнүүд цуглана
Хөрөнгө оруулалтын ажлыг хариуцдаг улсын хэмжээний мэргэжилтнүүд маргааш Улаанбаатарт цуглана. 21 аймаг, сум, дүүрэг, хороодын хөрөнгө оруулалт хариуцсан 150 гаруй мэргэжилтэн оролцох "Хөгжлийн хөрөнгө оруулалт" сэдэвт хурал “Чингис” зочид буудалд өглөө 09.00 цагт эхэлнэ.  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцох уг хурлаар Монгол Улсын төсвийн болоод гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, зорилтыг хэлэлцэх аж.

Мөн хөрөнгө оруулалтын бүх төрлийн мэдээллийг нээлттэй хүлээн авах боломжтой мэдээллийн санг танилцуулах юм байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.