Тавантолгойн гэрээг буцааж магадгүй
Тавантолгойн Ажлын хэсгийн хуралдаан хаалттай болж өндөрлөлөө. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хурлаа хийсний дараа ажлын хэсгийн ахлагч хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр ажлын хэсэг 3 хоногийн дараа дүгнэлтээ гаргаж, УИХ-ын даргад өгнө гэв. Гэхдээ дүгнэлт гаргахад тодорхой бичиг баримтууд дутуу болохыг тэр хэлсэн юм.

Тухайлбал, Засгийн газар Тавантолгойн гэрээний англи хэл дээрх хувилбарыг одоо болтол өгөөгүй аж. Эх хувилбараар Лондонгийн арбитрын шүүхэд очих учир ийн гэрээний англи хэл дээрх эх хувилбарыг ажлын хэсгийн гишүүд нэхэж байгаа юм байна. Мөн 2014 оны Засгийн газрын 268 дугаар тогтоолыг батлах протколыг Засгийн газраас өгөөгүй аж. Учир нь Тавантолгойн орд газрыг шалгаруулах тендерийн шалгуурт нэг компанийг шалгаруулах зорилгоор хийгдсэн гэж үзжээ. Иймээс протколыг харж, Засгийн газрын аль гишүүнээс ийм санал гаргасныг мэдэх шаардлага байгааг Ажлын хэсгийн гишүүн Л.Эрдэнэчимэг хэллээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын зүгээс санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсэн бие даасан мэргэжилтнүүдийг ажиллуулж дүгнэлт ирүүл гэсэн ч материалыг ирүүлээгүй байна. 

Тавантолгойн ажлын хэсгээс уг гэрээг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлж байна. Учир нь уг гэрээ тодорхой хууль тогтоомжуудыг зөрчсөн, мөн дүгнэлт гаргахад шаардлага материалуудыг Засгийн газрын зүгээс ажлын хэсэгт өгөхгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа байна. 
 
 “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшиж, урагшаа чиглэсэн Гашуунсухайт-Ухаахудаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замын ажлыг хөрөнгө оруулагчид хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй гэж дүгнэжээ.

Олон нийтийн анхаарлыг татаж байгаа иргэн бүрт олгох 1072 ширхэг хувьцааны асуудлаар дүгнэлт гаргажээ. Тавантолгойд нийт 15 тэрбум хувьцаа гаргасан байдаг. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөгийн хувьцаа болох юм. 2.1 сая иргэн болон аж ахуйн нэгжийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж буй аж. Тиймээс Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшиж байгаа хувьцааг хэнд, хэрхэн эзэмшүүлэх нь өөрийн эрхийн асуудал боловч цаашид хэн нэгэнд дамжуулан ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрөл хэрэгтэй гэж ажлын хэсэг үзсэн байна.

Тавантолгойн ажлын хэсэг албан ёсоор 3 хоногийн дараа дүгнэлтээ УИХ-ын даргад өгөх аж. Гэхдээ урьдчилсан байдлаар тэд Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд байна. Засгийн газрын зүгээс тэдэнд шаардлагатай материалыг нь өгчихвөл дүгнэлтийг хугацаандаа гаргана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэв. Мөн тэрээр уг гэрээг буцааж магадгүй гэлээ.
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Erdenechimeg 2015-06-05 23:57:57
    Esgii taavchig hiij 2 huihdee teheej barah uu
  • Зочин 2015-06-05 10:41:20
    Заза хэлэх үг ч алга яандаа одоо дээрээс ОТ зогсвол тэгээд дуусаа АН үүрд баяртай гэж хэлэхээс
  • Zochin 2015-06-04 04:29:01
    Esgii taavchig hiij surcgaayaa
  • zochin 2015-06-03 03:54:48
    zasgiin gazar chadvargui n notlogdloo angli ehiig n hujaa nar bolovsruulsiin bna tegeed uguhgui bgaan bna shdee huuli bus gereeg IH aar oruulah hereggui
  • zochin 2015-06-03 01:33:00
    zorigtoi bgaarai. ard tumen taniig martahgui ee.temtseed bgaarai.
  • иргэн 2015-06-02 11:18:07
    Аливаа юмны үнийг, тэр дундаа хувьцааны үнийг УИХ тогтоодоггүй, зах зээл тогтоодог. Энэ авгай дураар хувьцааны үнэ тогтоогоод мөнгө нэхэх гэж байна уу?
  • ах 2015-06-02 08:41:25
    юу ч мэдэхгүй ээ тэд юу ч мэдэхгүй нүдээ аниад л өнгөрнө. МЭДЭХГҮЙ Ш Д. МЭДДЭГГҮЙ Ш Д. МЭДЭХ УХААН БАЙХГҮЙ Ш Д. МЭДЭХГҮЙ ..............
  • zochin  2015-06-02 08:38:34
    erdenechibeg ...................................ug yi emeel l medej baival... daan ch ene 76 medeh umgui. medehgui umgyi bolchihcon ulc............................