Тавантолгойн гэрээг цааш явуулах боломжгүй
Тавантолгойн ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулахаар байгуулагдсан “Ажлын хэсэг” Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төслүүд болон Засгийн газар, холбогдох яамдаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцаж байна. Гэхдээ зарим мэдээлэл хангалтгүй, зарим мэдээллийг огт өгөхгүй байгаа талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэв.
 
Тодруулбал, өнгөрөгч хугацаанд Засгийн газар болон холбогдох яамд, байгууллагуудаас 3000 гаруй хуудас бүхий материалд дэд ажлын хэсэг ажиллаж 50 гаруй хуудас бүхий дүгнэлтийг бэлэн болгоод байгаа аж. Гэвч тодорхой хүссэн материалууд ирэхгүй байгааг онцолсоор байгаа. Тухайлбал, гэрээний англи хэл дээрх хувилбар, мөн Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолыг батлах проткол зэргийг өгөхгүй байгаа аж. Хэрвээ эдгээр материалтай танилцчихвал 2-3 хоногийн дараа ажлын хэсэг шийдвэрээ гаргаж УИХ-д танилцуулах боломжтой болно гэв.

Англи хэл дээрх хувилбар нь асуудал гарвал Лондонгийн арбитрийн шүүх дээр очиход хэрэгтэй. Харин Тавантолгойн орд газрыг шалгаруулах тендерийн шалгуурт зөвхөн нэг компанийг шалгаруулах /“Энержи Ресурс”/ заалтууд орсон гэж дүгнэсэн. Тэгвэл 2014 оны Засгийн газрын 268-р тогтоолыг батлах протколтой танилцсанаар Засгийн газрын аль гишүүнээс ямар санал гарсан бэ гэдгийг мэдэх бүрэн боломжтой болох юм гэж үзсэн байна.
 
Ажлын хэсгийн хувьд дээрх хоёр материалыг хүлээгээд байгаа. Гэхдээ дүгнэлтээ ерөнхийд нь гаргасан гэв. Тодруулбал, дүгнэлтэд “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшээд урагшаа чиглэсэн Гашуун-Сухайт-Ухаахудаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замынхаа асуудлыг хөрөнгө оруулагчид хамтад нь шийдэх ёстой. 2010 онд шалгарсан зургаан компанидаа дахин хүсэлт тавиад тендерийг мөн дахин зарлах боломжтой. Тус зургаан компаниасаа хамгийн эхэлж замд хөрөнгө оруулалт хийх компаниа шалгаруулъя. Тэр компанидаа Тавантолгойн олборлолт хийх эрхийг өгье гэдэг дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа гэлээ.
 
Ер нь Тавантолгойн гэрээ маш олон хууль, тогтоомж зөрчсөн байгаа учраас УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж ажлын хэсэг үзсэн байна. Хэрвээ Засгийн газар ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл Тавантолгойн гэрээг эргүүлэн татаж, хууль дүрэмд нийцүүлэн буцааж оруулж ирэх болж байна. Өөрөөр хэлбэл энэ бүх хугацаанд яригдаж, батлагдах шахсан Тавантолгойн гэрээ хууль зөрчсөн учраас цааш хэлэлцэх шаардлагагүй гэдэг дүгнэлтийг ажлын хэсэг гаргачихлаа.
 
Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төсөл УИХ-ын мэдэлд очоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Харин энэ хугацаанд “дахин тендер зарлана”, “гэрээг эргүүлэн татна” гэх мэдээлэл цацагдсаар байлаа. Улс төрчид ч ажлын хэсэг ч дээрх мэдээлэлтэй холбоотой дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна хэмээн хардаж байсан. Тэгвэл Тавантолгойн гэрээний англи хэл дээрх хувилбар, 2014 оны Засгийн газрын 268-р тогтоолыг батлах проткол байсан ч дүгнэлтэд өөрчлөлт орохгүй болов уу гэж харж байна. Нэгэнтээ хууль, тогтоол зөрчсөн гэрээг цааш явуулах нь утгагүй.

Тиймээс л Тавантолгойн гэрээг татан авч засварлаад буцаан өргөн барих нь зөв гэсэн дүгнэлтийг сар гаруйн хугацаанд ажилласан ажлын хэсэг гаргаж байх шиг байна. Албан ёсны дүгнэлт биш ч иймэрхүү дүгнэлт гарна гэдэг зургийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр хэвлэлийнхэн мэдээллээ.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • za za bolj bolj ENHSAIHANaas ErdenesTTgo 2015-06-16 15:33:29
    Bi bayartai baina
  • Erdenechimeg 2015-06-05 23:55:51
    Esgii taavchig hiij surtsgayaa
  • Zochin 2015-06-05 23:19:53
    Setgegdel bichiih gesen, logick tegej dooshoo oroh hereggyi gej bna
  • зочин 2015-06-05 10:48:26
    1300км төмөр замаа бариад орох компани яг олж харагдаач
  • Zochin 2015-06-04 04:28:11
    Bugdeerei esgii xiij surcgaaya
  • ts.puujii 2015-06-03 13:58:55
    ystoi soliotoo medrelgui avgai zoriud unagah gej iim amitanaar Ajliin heseg ahluulj bgaa ymdaa
  • Аа 2015-06-03 13:12:56
    Энэ авгайн ухаан хүрэхгүй гэж маш үнэн хэлжээ. Таван толгойн гэрээг гацаах зорилгоор л энэ ажлын хэсэг байгуулагдсан нь тодорхой байна.
  • Warta 2015-06-03 10:52:13
    Энэ хvний ухаан хvрч байгаа гэхэд би л лав эргэлзэнэ. эхнээсээ л но гэх нь ойлгомжтой байсан балинчдын баг ш дээ.
  • Төө 2015-06-03 03:38:07
    Уул уурхайгаас бялуу хүртээгүйдээ хорссог баттулга, монгол дампуурчихвал аврал нь болж харагдаад дарангуйлан суух санаатай энхбаяр хоёр ямарч ажил хийлгэхгүй ээ...
  • Алтай  2015-06-03 01:32:20
    Буруу гэж хэлэх амархан. Зөв нь юу юм бэ. Засгийн газрын тэргүүн, кабинет нь ажиллаад гадаад ертөнцөд жаахан нүүр тал олоод ирэхээр учир зүггүй эсэргүүцээд.... ...
  • Зөв бурууг мэдэхгүй ээ!!! 2015-06-03 01:28:01
    Англо-саксоны эрх зүйн практикт тогтсон жишгээр хийсэн ийм гэрээг манайхан уншаад ч ойлгохгүй шүү дээ! Ийм гэрээг хянах чадвартай хуульч Монголд байхгүй дээ!