Туркменистан Улсын  Шадар сайд Монголд айлчилна
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов зургаадугаар сарын 3-нд буюу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчилна. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд 1992 оны дөрөвдүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болж буй өндөр хэмжээний айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн холбогдох олон улсын хэлэлцээрт Туркменистан Улс нэгдэж орох талаар болон бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцох болно.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-06-03 01:51:24
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!