АН-ын удирдлагууд өнөөдөр зөвлөлдөнө

Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордны А танхимд болох аж. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн намын дарга нар оролцож цаг үеийн асуудлаар намын удирдлагуудтайгаа санал солилцох юм байна. Мөн Ардчилсан намын дарга З.Энхболд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж санал солилцох аж.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын "Монгол хүн-2020" мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар мэдээлэл хийх гэнэ.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.