Г.Буяндорж нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

 
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэх ёстой байсан. Гэвч шүүх хурал давхардсан гэх шалтгаанаар энэ сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүгч гаргасан байна.
 
Г.Буяндорж нарыг Эрүүгийн хуулийн 253.1-д зааснаар буюу шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн оролцсон, бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллагчдагчаар татсан.
 
Уг нь 2014 оны 12 дугаар сард анхан шатны шүүхээс Г.Буяндоржийг гэм буруутай хэмээн үзэж 2 жил 3 сарын хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүх түүнийг ялласан шүүхийн шийдвэр ойлгомжгүй байна хэмээн үзэж хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаад байсан юм.  
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.