Зочид буудлуудад 150 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Тус хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийв.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт ирэх онд манай улсад болно. Уг уулзалттай холбоотой нэг асуудлыг өчигдрийн хуралдаанаас гаргажээ. Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр, “Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад харилцаа хөгжинө, нэр хүнд өснө, олон улсад Монголыг таних сурталчилгаа болно. Үүнээс үүдээд манай улсад аялал жуулчлал хөгжинө гэсэн зорилго агуулж байгаа учраас уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа. Иймээс өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар АСЕМ-ын уулзалтад оролцох төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал, унаа тэрэг, “Их тэнгэр” болон төрийн тусгай хамгаалалтын үйлчилгээний салбарт байдаг зочид буудлуудын тоног төхөөрөмжийг солих, шинэчлэх асуудлуудыг хэлэлцлээ.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 450 гаруй аж ахуй нэгж зочид буудлын үйлчилгээ эрхэлж байна. Үүнээс 59 буудал одны зэрэглэлтэй үйлчилгээ эрхэлж байгаа юм. Эдгээрийг шалгаж үзээд 45 буудлыг шаардлага хангаж байна гэж үзсэн. Гэхдээ нэмэлт засвар хийх, үйлчилгээг нь сайжруулах, олон улсын зэрэглэлд хүргэх шаардлага бий. Дээр нь дэлхийн зочид буудлын сүлжээний 4  буудлыг шинээр нээх саналаа аж ахуй нэгжүүд ирүүлсэн. Тэдгээр буудлыг барихад багагүй хөрөнгө шаардагдахаар байна. Зочид буудлуудын хөрөнгийн асуудлыг судалж үзээд 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгоё гэсэн шийдвэрийг тус хуралдаанаас гаргалаа. гэв.

Зээл нь 5 хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байх гэнэ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-06-04 03:50:46
    наад зээлээ орон сууц барихад өгөөч. луйварчдаа. наад зочид буудлууд чинь та нарын хувийн өмч шүү дээ. Ус сувгийн үмхийндээ наад мөнгөө зарцуул,новшнуудаа
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах
  • тата 2015-06-04 00:53:42
    АН МАН хоёрын ээлжит луйвар мөнгөө идэж эхэллээ та нарыг хараал идэг үр удмаараа сүйрэг
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-06-03 13:52:27
    Irsen zochid mongol gert baihiig iluud sonirhomoor yum da ene ih munguuruu ger horoolliin dahin tuluvlultti barilgad zartsuulbal zugeer baimaar yum
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-06-03 12:12:49
    YANHANII GAZRUUDIIC INGEJ UUGSHUULEH BOLJEE, HE,HE, HI, HI,...
    112.72.13.71
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-03 07:56:03
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах
  • бод 2015-06-03 05:31:59
    Танил талаараа залгих операци эхэллээ дээ.
    66.249.84.131
    Мэдэгдсэн Хариулах