Шударга ёс эвслийн бүлгээс Оюу толгойн "Гэрээ”-нд засвар оруулахыг шаардлаа
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгээс мэдээлэл хийж, Оюутолгойтойн Дубайд зурагдсан гэрээний талаар байр сууриа нэгтгэсэн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг   “Шударга Ёс” эвслийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй хүмүүс хийсэн бөгөөд “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ”-ний талаар ийн мэдэгдлээ.

Үүнд:

Нэг. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” -өөр  хэлэлцэн тохиролцсон асуудлын шинж чанар, цар хүрээ, эдийн засаг, санхүүгийн үр дагаварыг авч үзвэл “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ” болжээ гэж үзэж байна.

Хоёр. Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай байгуулсан 8 бүлэг, 57 зүйл, заалт бүхий “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө“ гэх “Гэрээ”-нд тусгагдсан заалтуудаас Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг гүйцээх ажлыг шуурхайлах, Монгол Улсын холбогдох бүх хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах, санхүүжилтийн бүртгэлийг өөрийн санхүүгийн бүртгэл, тооцоонд ил тод хөтлөх, тайлагнах, бүтээгдэхүүний агууламж, хэмжээг болон баяжмал дахь зэс, алт, мөнгийг тооцох зарчмыг тогтоох зэрэг 30-н зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч харилцан хяналттайгаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
    
Гурав. Дээрх гэрээнд тусгагдсан 22 заалтыг нарийвчлан авч үзэж, хууль тогтоомжтой уялдуулах, эдийн засаг, санхүүгийн тооцоо үнэлгээг нарийвчлах, харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хэлэлцэх, тохиролцон баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна.

Дөрөв. Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан үр дагавартай 4.3. (a), (b), 4.4, 4.5 (а) болон 5.6 дугаар зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна.

Зөвхөн энэ таван заалтын эдийн засаг, санхүүгийн хохирлыг урьдчилсан байдлаар тооцож үзэхэд Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох хэмжээгээрээ 1 тэрбум ам долларын алдагдлыг хүлээхээр байна.

Тав. Оюу толгой төслийн хэрэгжилтийг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Антре Гоулд” компаний эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах, “BHP” компанид төлөх 2 хувийн рояалтын асуудлыг хүлээн авахгүй байх, менежментийн багийг томилон баталгаажуулах,  менежментийн багаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт, цар хүрээ, төлбөрийг тохиролцох, “Оюу толгой” ХХК-ний удирдлагын багт Монголын талын эрх ашгийг хамгаалах төлөөллийг бий болгох зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэн, Монголын талд ашигтай тохиролцоонд хүрч гэрээндээ тусгаж баталгаажуулах шаардлагатай байна.  

Эдгээр асуудлыг оновчтой шийдвэрлэснээр ойрын ирээдүйд Монголын талд оногдох ногдол ашиг багаар бодоход 2.2 тэрбум ам доллараар буурахаас урьдчилан сэргийлэх боломжтойг мэдэгдэж байна.
 
Зургаа. “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ”-нд зохих засвар, өөрчлөлт оруулж тохиролцох ажлыг 14 хоногт багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн Газраас шаардаж байна.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг Оюу толгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд, хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, Монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр хэрэгжүүлэх байр суурин дээрээ хатуу зогсох болно гэдгээ мэдэгдлээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-06-04 03:39:57
    zuv shu dee bayar hyrgie ingeh heregtei shu dee bysadn yagaad gadnii hymyys shig dyygai hyvia hicheegeed suugaad baidgiin be baliar umnuud ih hyrlaas zailval ta...
  • БӨХөө 2015-06-04 02:20:35
    овоо л доо. Монголын ЗГ-ыг хармаалчихсан ОТ-н луйварчдын булхайн талаар дуугарч байгаа нь сайн хэрэг.
  • 1958.mn 2015-06-03 07:54:39
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Otgoo 2015-06-03 07:03:23
    Аливаа бизнес 2 талын эрх ашгийг хөндөдөг. Юу юуны духанд хүрэлгүй засна шаардана гэдэг нь гудамжны улс төрөөс ангид гэдгийг мэддэггүй юм болов уу.
  • Vvvv 2015-06-03 05:59:23
    Zuv zuv