“Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ
Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Засгийн газраас зөвшилцөхөөр ирүүлсэн хэлэлцээрийн төсөл, зарим конвенцид нэгдэн орох тухай асуудлыг тус тус хэлэлцэв.

“Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийг Бельгийн вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнийг хэрэгжүүлснээр Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв нь орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм байна.
Хуралдааны эхэнд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төсвийн Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооноос тус тус гаргасан санал дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тэдгээрт Бельгийн вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг байгуулах талаар зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны гишүүд асуулт тавихдаа, энэ хэлэлцээр байгуулагдахгүй удаашрах ямар нөхцөл байдал үүссэн, одоо зээл авахад саад болох зүйл байгаа эсэх, төслийн Удирдах Хороо нь ямар зардалтай байх, баруун бүсийн төв нь Ховд байх нь ямар давуу тал байгаа зэрэг асуулт тавьж хариулт авав.

Байнгын хорооны гишүүд саналаа илэрхийлж, ялангуяа хэлэлцээрийг яаралтай байгуулж ажил хэрэг болгох, төслийг хэрэгжүүлэхдээ Дорнод дахь ижил төрлийн төвийн үйл ажиллагаанд гарсан алдааг давтаж гаргахгүй байхыг анхаарууллаа.
Байнгын хорооны хуралдаанаас дээрх хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, дэмжсэн санал дүгнэлт гаргав.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.