
Хосууд Парист “Хайрын цоож” гүүрэн дээр очин хайраа мөнхөлдөг билээ. Тэгвэл алдарт гүүрийг зургаадугаар сарын 1-8-ны хооронд хааж гүүрэн дэх цоожийг буулгахаар болжээ. Учир нь “Хайрын цоож”-ны хэдэн зуун мянгаар тооцогдох хүнд жин нь Парисын гүүрийг аюулд оруулаад буй. 2008 оноос тус гүүрэн дээр ирэх жуулчдын тоо асар ихээр нэмэгдэж цоож тэр хэрээр хүндрэх болжээ.
























