Унадаг дугуйн зам үгүйлэгдэж байна
Өнгөрөгч амралтын өдөр Нийслэлчүүдийн нар гарч,  өдрийг Чингисийн талбай дээр өнгөрүүлэв. Дугуй унах дуртай багачууд замын цагдаа нарын хамгаалалт дор хотын төв замаар шавайгаа ханатал дугуйгаа уналаа.

Энэ жилийн хувьд “Автомашингүй өдөр” арга хэмжээг “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ үеэр хүүхдүүд болоод томчуудын зүгээс зориулалтын унадаг дугуйн замтай болохыг хамгийн ихээр хүсэж байв. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хотын удирдлагуудад уламжилж байсан юм.

Манайд зориулалтын дугуйн замыг нь шийдчихсэн зам одоогоор алга. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг ганц нэгхэн газар дугуйн замтай ч энэ нь автозамын хөдөлгөөнд дугуйтайгаа оролц гэсэн үг биш. Түгжрэлд бухимдсан жолооч нарын бухимдлыг ч эдгээр дугуйтнууд бардаг. 

Хажуугаар нь гэнэтхэн орж ирж шүргүүлэх, эсвэл өөрсдөө машин мөргөх зэргээр зам тээврийн осолд санаатай болон санамсаргүй байдлаар өртөж байгаа асуудлыг анхаарах цаг нь болжээ. Монголын залуучуудын холбоо дугуйн замтай болох уриалга гаргаснаас хойш хоёр жил өнгөрлөө. 

Гэсэн ч энэ хугацаанд баригдсан замуудад дугуйн замыг шийдэж өгсөн зүйл одоо хүртэл алга. Жил бүхэн л дугуйн замын талаар яриа гардаг ч ажил хэрэг болгохдоо тун хойрго байгаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нийслэлийн иргэн 2015-06-08 08:03:06
    Угаасаа хот төлөвлөлтийн алба сүүлийн 20жил ажлаа огт хийгээгүйн балаг.Одоо үүнээсээ сургамж авах ёстой. Дугуйн замыг гадаадынхан хэрхэн шийдэж байгааг судлаач ...
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-08 01:30:19
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зайгүй ээ!!! 2015-06-08 01:10:25
    М.Энхболдын үеэс хойш авто замд тулгаж барилга барьсаар дугуйн зам тавих зайгүй болгосон шүү дээ!!! Газрыг хамаагүй наймаалсны хар гай!!!!
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах