Дуурийн гоцлооч  Д.Эрдэнэ-Очир олон улсад өрсөлдөх эрх авчээ
Олон улсын дуурийн хөгжмийн Дыхание Байкала  IV фестиваль ОХУ-ын Эрхүү хотноо өнгөрсөн сарын 28-наас энэ сарын- 1-ний өдрүүдэд болжээ.
Тус фестивальд Дани, Монгол, ОХУ, Белорусь, Австри, Литва, Болгар улсын дуурийн гоцлоочид оролцож  дуурийн сор болсон бүтээлүүдээс концертын хэлбэрээр үзэгчдэд толилуулсан байна.

Фестивалийн үеэр Австрид төвтэй Ганс Габорын нэрэмжит Олон улсын дуурийн залуу дуулаачдын  “BELVEDERE  2014” тэмцээний Дорно-Сибирь,  Ази-Номхон далайн бүсийн  сонгон шалгаруулалтад гурван залуу дуурийн дуучин шалгарсан бөгөөд ДБЭТ-ын дуурийн гоцлооч  Д.Эрдэнэ-Очир хоёрдугаар байр эзлэн, Дюссельдорф хотод болох үндсэн уралдаанд Монгол улсаа төлөөлж оролцох эрхийг авчээ.

Энэ жилийн үндсэн уралдаан Дюссельдорф хотод энэ сарын 30-наас долдугаар сарын 06-ны хооронд  болох юм.  Д.Эрдэнэ-Очирын хувьд  дуурийн гараагаа МУАЖ Г. Хайдав багшийн шавиар эхэлж, түүний ууган шавь болох Д.Баясгалангийн удирдлаган дор бакалавр, магистрийн боловсролыг эзэмшсэн нэгэн ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.