Давхар, давхар халамж хүртэж, нийтийн тээврээр үнэгүй зорчигчдыг болиулъя
Нийслэлчүүдийн “унааны ганц” гэж болох нийтийн тээврийн салбарынхан шинэчлэл хийхээр ажлаа эхлүүлсэн. 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжсэнээс хойш иргэдийн хөл залгуулж буй нийтийн тээврийн салбарт өөрчлөлт, шинэчлэл хийж хөгжүүлэх цаг аль хэдийн болсон гэдгийг Улаанбаатар хотноо том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгч төр, хувийн компаниуд хэлсээр ирсэн.
 
Харин ийнхүү шинэчлэгдэн хөгжихөд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс ч нэлээд бий. Үүний хамгийн тод жишээ бол энэ салбарын төсөв мөнгөний асуудал юм.
 
Төр иргэддээ нийтийн тээврээр үйлчлэх үүрэгтэй байдаг. Тиймээс үеийн үед нийтийн тээврийн үнэ хөлсийг өсгөхгүй гэсэндээ хатуу барьж иржээ. Энэ нь автобусны компаниудад санхүүгийн дарамт үзүүлэх болсон нь ойлгомжтой. 

2001 оноос хойш үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэд, албан хаагчдын нөхөн олговрыг олгож эхлэх шийдвэр гарсан. Ингэснээр үйлчилгээ эрхлэгч автобусны компаниудын санхүүгийн боломжийг дээшлүүлж, үйлчилгээ үзүүлэх үеийнхээ шатахуун болон цалингийн зардлыг тодорхой хэмжээнд шийдээд явах нааштай нөхцөл боломжийг бий болгосон.
 
Гэвч нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифыг төрөөс хатуу барьж, үнэ төлбөргүй зорчих эрхтэй хүмүүсийн нөхөн олговрыг удаан хугацаанд олгодоггүй байснаас автобусны компаниудад санхүүгийн хувьд сөрөг үр дагавар үзүүлж ирснийг тэд үргэлж хэлдэг. Сүүлийн жилүүдэд уг асуудалтай холбоотой маргаан ч ихээхэн гарах болсон юм.
 
Зөвхөн оюутнуудын нийтийн тээврийн зардалд нийслэлийн төсвөөс жилд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг аж. Энэ их мөнгөөр юу хийж болохыг та төсөөлөөд үзээрэй. 117 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 28,7 тэрбум төгрөг, 117 мянган оюутанд 23,1 тэрбум төгрөг, цагдаагийн албан хаагчдад 1,3 тэрбум төгрөг зарцуулдаг. Улаанбаатар хот 1.3 сая хүнтэй, түүний тэн хагас нь автобусаар өдөр тутам зорчдог гэж үзвэл 650 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн үг. Тэдний 200 мянга орчим нь төрөөр даалгаж, үнэ төлбөргүй зорчдог ажээ. 
 
Энэ гажиг тогтолцоо нь үнэн хэрэгтээ баялгийг тэгш бус хуваарилах замаар залуусын халааснаас хулгай хийж байгаа юм. Тэтгэврийн насны иргэд, оюутан, хүүхдүүд, зарим гавьяат цолтнууд нийтийн тээврээр үнэгүй зорчдог. Үлдсэн жаахан хэсэг нь бусдынхаа өмнөөс мөнгө төлдөг /татвараар/ болж таарч байна.  Өөрөөр хэлбэл, баялгийн ихэнхийг бий болгодог залуухан албан хаагчид бид тэтгэврийн хөгшид, тахир дутуу иргэд, оюутан, гавьяатнууд зэрэг бүх л эрхтэн дархтнуудын мөнгийг төлдөг ч өөрсдөө давхар төлөн “шатаж” байна гэсэн үг юм. Хэрвээ зүй зохистой шинэчлэлийг хийж чадвал нийтийн тээврийн тасалбарын үнийг 200 биш юм аа гэхэд 300 төгрөг болгож буулгах боломж бий. Автобусанд суусан хүн бүх хүн тасалбараа авдаг зарчимд шилжиж байж ийм боломж бий болно.   
 
Үнэндээ энэ саналыг нийтийн тээврийнхэн ч хэлэх болсон. Тодруулбал нийтийн тээврийнхэн өнгөрсөн онд энэ асуудлаар мэдээлэл хийх үеэрээ төрөөс халамж авдаг иргэд автобусаар үнэгүй зорчиж давхар халамж авч байгаа нь буруу гэдгийг хэлж байсан юм. Түүнчлэн улсаас үнэгүй зорчдог иргэдийн мөнгийг шийдэж өгөхдөө оюутнуудын билетийн үнийг 400 төгрөгөөр, ахмадуудын өдөрт зорчих  төсөв нь 1300 төгрөг байгаа юм. Харин манайхан нэг газар хүрэх гэж 2-3 автобус дамждаг автобусны билет 500 төгрөг гэхээр хаанаа ч хүрэхгүй байх нь ойлгомжтой.
 
Энэ асуудлыг олон нийтийн зүгээс ч гэсэн буруушаах болсон. Тэд Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсаас халамж хүртдэг хүмүүсийг нийтийн тээвэрт хүртэл хөнгөлж давхар халамж үзүүлэх шаардлагагүй хэмээн үзэх болсон юм. Тиймээс төр засгийн шийдвэр гаргагчид энэ асуудлыг хэлэлцэх цаг нэгэнт болжээ.
 
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-06-12 05:54:05
    Үнэхээрийн гаж тогтолцоо. Хүүхэд хөгшид нь яахав гэхэд бусад халамж хүртдэг ЭМЗЭГҮҮД ичиж үхмээр...
    112.72.13.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Oyutan 2015-06-11 11:53:49
    Udahgui bid hogshrood unegui yavna. Bidnii ur huuhed oyutan bolood unegui yavna.
    103.10.22.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Orhon 2015-06-10 15:48:17
    Bus service
    112.72.13.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Oyutan 2015-06-10 14:47:34
    Oyutanuudiig boliulchval yaj ger oron surguuliruuga olon damjij yvdag geech tegheer oyutan btalaa ajil hiideg hund hurtel olohod hetsuu too gariishde
    202.21.106.131
    Мэдэгдсэн Хариулах
  • mjdndn 2015-06-10 14:39:24
    ene bol xamgiin zov garts
    112.72.13.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Toroos daah ni zov 2015-06-10 13:11:34
    Toroos daah ni zov. Udahgui bid hogshrood unegui yavna. Bidnii ur huuhed oyutan bolood unegui yavna. Ireeduigee har. Hamar doorhoosoo tsaadhiig harj suraach
    182.160.35.120
    Мэдэгдсэн Хариулах
  • MONGOL 2015-06-10 09:56:37
    oyutnuudiig unegui yabuuldgiig bolij teebriin zardlii in oorsdod in ogch baimaar yum.
    203.91.117.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол зочин 2015-06-10 09:14:45
    Ард олны дунд ярьдаж байдаг кондуктор, жолоочийн карманд өдөрт ордог гэгдсэн яриа аль хир үнэнтэй вэ ? үүнд хотын тээврийн газар, компаний удирдлага хир хянад...
    103.229.120.84
    Мэдэгдсэн Хариулах
    • Irgen 2015-06-10 15:46:18
      Uneen, biletgui ajild gargaj bgaa compani yaj orlogiig ni hyanadagiin be, tenuun ogoo
      112.72.13.207
      Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch 2015-06-10 08:34:23
    Mongoo tolood yavj bgaa hymyys ni sandal deer suuj chadq zogsood ynegyi yavdag oyutnuud ni untaad l yavahiin.
    202.21.115.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Ndkixk 2015-06-10 05:51:28
    Haa gazar oyutnuud 20,30 % hungululttei yavdag bolhoos manaih shig unegui yavna bas deern tsalin avdag tiim yum gej yuu baisiin bolimoor yum
    202.154.23.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-06-10 05:03:12
    Оюутнуудыг үнэгүй зорчуулдгаа болох хэрэгтэй. Сурагчдаас мөнгө авдаг байж Арай дэндэж байна.
    103.9.90.230
    Мэдэгдсэн Хариулах
  • автобус 2015-06-10 04:48:42
    Автобусаар үнэгүй зорчсон гээд саналаа худалдуулна ч гэж юу байхав. Ер нь бол бидний төлсөн татвар эргээд бидэнд хүртэх нь ховор. Ядаж авилгачдад идүүлж байснаа...
    103.23.51.2
    Мэдэгдсэн Хариулах
    • автобус 2015-06-10 05:05:19
      с оюутнуудаа дэмжээд явах нь зөв. Угаасаа наад оюутнууд чинь татвар төлөгчөөс л төрсөн юм байгаа биз дээ. Тэгээд эргээд л татвар төлөгчдийн халааснаас гарна шдэ...
      103.23.51.2
      Мэдэгдсэн Хариулах
  • Demjihgui bn 2015-06-10 01:50:11
    Tetgeveriin hugshid, tahir dutuu irgedee unegui zorchihiig demjij bn. Mungunii eh uusveree arai uur zuilees haival taarna. Avilgachidtaigaa temtseech
    110.175.171.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэмжиж байна 2015-06-10 01:09:52
    Үнэгүй зорчдог байдлыг болих хэрэгтэй. Сургуулийн хүүхдүүдээс 100 төгрөг, бусад зорчигч нараас 300 төгрөг аваад явдаг болвол санхүүгийн асуудал нь бүрэн шийдэгд...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Боль!!!!!! 2015-06-10 00:31:47
    Оюутныг үнэгүй зорчуулдагийг болих хэрэгтэй!!! Аль ч улсад оюутныг тэгэж эрхлүүлдэг ёс байхгүй!! Зорилго нь сонгуульд тэдний саналыг авах гэсэн санаархал!
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах
    • medvuu 2015-06-10 14:49:38
      chi ter gadaad chine surguuli ni hajuud bdag yum tegej yvaad bh hereggui bdag yum
      202.21.106.131
      Мэдэгдсэн Хариулах