Монголбанк 11.0 сая ам.доллар худалдан авав

Өчигдрийн /2015/06/09/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1868.70-1870.00 төгрөгийн ханшаар 11.0 сая ам.доллар худалдах, 1869.05 ханшаар 1.0 сая ам.доллар худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк 1870.0 төгрөгийн хаалтын ханшаар 11.0 сая ам.доллар худалдан авав.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 49.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 37.3 сая ам.долларын саналыг биелүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гантулга 2015-06-10 00:45:37
    Оюутолгойн ил уурхай буюу 20 хувиас юу ч олж долоогоогүй Монголчууд бид 20 ХУВИАР ТАСЛАЖ ИДЭХ цаашдын олборлолтоос Юу ч олохгүй нь ТОДОРХОЙ. 202.21.100.210
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-10 00:33:06
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    49.0.200.183
    Мэдэгдсэн Хариулах