"Петро Чайна Дачин Тамсаг"-ийг шалгана
Дорнод аймагт газрын тосны олборлолт явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанид маргааш шалгалт хийхээр болжээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд уг компанитай холбоотой иргэдийн гомдол хамгийн олон ирсэн байна. “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монголын газар нутагт 23 жил үйл ажиллагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэнэ.
 
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 200 км засмал зам барих, монгол ажилчдыг ажиллуулах зэрэг үүргээ биелүүлэлгүй ажээ. МХЕГ-аас энэ мэт зөрчлүүдэд нь 560 сая төгрөг, нийслэлийн Нийгмийн даатгалын газраас нэг тэрбум 400 сая төгрөгийн торгуулийг тавьсан байна. Тиймээс холбогдох байгууллагууд “Петро Чайна Дачин Тамсаг” болон газрын тосны олборлолт явуулдаг бусад компаниудад шалгалт хийхээр болжээ.
 
Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай холбоотой зарим материалыг АТГ - аас авахыг хүссэн ч өнөөдрийг хүртэл мэдээлэл өгөөгүй байгаа гэв.

Зууны мэдээ
Д.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dash 2015-06-10 13:23:45
    Monch olon udaa shalgah yumdaa. Daanch ur dun baihgui. Oorsdiih ni harmaid l ur dun ni ordog yum boluudaa
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • МӨНГӨ УГААГЧИД МАФУУД ИХ БАЙГ 2015-06-10 10:35:21
    ЗӨВ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ . АВИЛГАЛЫН ТОМ ГАЗАР ШҮҮ ХЯТАД МОНГОЛЫН ХАМТАРСАН АВИЛГАЛЫН ТОМ УУРХАЙ ТӨВ НЬ БАЙГАА ШҮҮ ...
    202.179.28.91
    Мэдэгдсэн Хариулах