Долларын ханш 1800-гаас буурч магадгүй
Өнгөрсөн гуравдугаар сард 2000 төгрөгтэй тэнцээд байсан ам.долларын ханш сүүлийн сар гаруйн хугацаанд буурсаар өдгөө 1864 төгрөгтэй тэнцээд байна. Энэ нь дөрөвдүгээр сараас хойш долларын ханш 136 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.


Тэгвэл долларын ханшийн сулрал цаашдаа ч үргэлжилнэ гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тодруулбал Энэ оны сүүлээр долларын ханш 1850 тэнцэнэ гэсэн урьдчилсан тооцоо байсан бол энэ байдлаараа  2015 оны эцсээр доллар 1800-гаас буурч магадгүй. Улсын төсөвт долларын ханшийг 1800 төгрөгөөр тооцож суулгасан билээ.

Харин өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1862 төгрөгөөр авч, 1864 төгрөгөөр зарж байна.Арилжааны банкуудад зарагдаж байгаа долларын ханш 1873 төгрөг болов.

Долларын ханш ийнхүү буурах болсон нь “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт шийдэгдсэнтэй холбоотойгоор манай зах зээлд их хэмжээний валютын урсгал орж ирэх болсон нь нөлөөлсөн. Иймд цаашид энэ байдлыг тогтвортой хадгалж үлдэх нь чухал юм.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яамай даа 2015-06-11 16:10:40
    МАН бодлого талдаа АН. Аас арай дээр юм аа амжилт хүсье
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • батхүү 2015-06-11 04:42:13
    Сайхан мэдээ байна. Ханш өсөхөөр гуагладаг МАНгарууд яагаад дуугаа хураачихав?
    202.21.113.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2015-06-11 02:11:03
    Tugrugiin hansh changaraad baihad banknii huu nemegdeed baidag ni hetsuu bna.Bank gedeg soyoltoi deermiig yah ve taminee?
    202.55.190.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Шаана биз ёстой 2015-06-11 02:02:32
    Ингэж хөөргөж байгаад хамаг долларыг хэдэн луйварчид хямд цуглуулж аваад сонгуулийн өмнө гадаад зугатана. Харин үүний дараа 1 доллар 3000 хүрнэ. Бүү хуурт
    103.26.195.194
    Мэдэгдсэн Хариулах
  • opu[pu[npou  2015-06-11 01:58:23
    ene tiim bishee ene bol uls tord bga oligarhi hedhen humuusiin zohion baiguulalttai hiij bga neg torliin bizness shuu dee
    211.36.166.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-06-11 01:28:06
    Хараал идсэн Монгол банкны Золжаргал доллорыг хаданд гаргаж ард түмний амьдралыг хөлдөө чирлээ чадваргүй хүний өндөр сэнтий ямар алдаанд хүргэдэг энэ буюу
    112.72.13.249
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-06-11 01:18:49
    Долларын ханш буурлаа биш, төгрөгийн ханш чангарлаа!!!
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-06-11 01:12:33
    hurdiig nisaaruul
    103.10.23.125
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-11 01:01:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.138
    Мэдэгдсэн Хариулах