Харвардаас “газардав”

НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг МАН-ын ирээдүйтэй кадрын нэг болно гэдэг. Тэрээр хэд хоногийн өмнө Харвардаас  сүр дуулиантайхан нутагтаа газардлаа.  Намынх нь хэсэг нөхөд “газар дээрээс” нь хүлээн авч Буянт-Ухаад “газардуулж” байгаа ч харагдсан. Түүнийг ирсэнтэй зэрэгцээд НАМЗХ-ны удирдлагыг сонгох асуудлаас үүдсэн томоохон шуугиан МАН-д болоод улс төрийн хүрээнд болж байна.

МАН-ын зарим ги­шүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой ёс зүйн  асууд­лыг Хяналтын зөвлөл­дөө өгсөн гэдэг мэдээ ч дуул­даж эхэллээ. Хяналтын зөвлөлийн ший­дэж чадахгүй удса­наас энэ мэдээлэл сав­наасаа хальсан хэрэг.  Чу­хам ямар хэрэг мандав. Хэд хэдэн асуулт босч ирэв.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН СУРГАЛТЫН ЗАРДАЛ ХЭМЭЭХ ЭХНИЙ АСУУЛТ

Түүний сурсан Удирдах ажилтны сургалтын нэг семестрийн зардал нь 94 мянга гаруй ам.доллар. Хоёр семестр дараалан суралцсан түүний зардал хоол хүнс, аж төрөлтэйгээ нийлээд 200 мянган ам.доллар хол давсан гэж байгаа. Эх сурвалжийн мэдээгээр энэ зардлыг МАН-аас санхүүжүүлээгүй нь тодорхой болсон. Хэнтийн Бэрх тосгонд дунд сургууль дүүргэж, “Бэрс” дээд сургуульд бакалавр эзэмшсэн гэж өөрийгөө танилцуулдаг,  “Ардын хүүхэд” гэсэн нэрээр нийгэмд танигдсан залуусын нэг хаанаас 500 сая шахам төгрөгийн эх үүсвэрээ босгосон нь хариулт эрж байна.

АМЕРИКТ “СУРСАН” ТӨЛБӨРИЙН АВАА ӨГӨӨ ГЭХ ХОЁР ДАХЬ АСУУЛТ

Л.Оюун-Эрдэнэ болон Д.Амарбаясгалан нар 2011 онд АНУ-ын Тайсон коллежийн төлөөлөгч М.Ариунбат гэх залуутай танилцаж, түүнийг НАМЗХ-ны АНУ дахь албан ёсны  төлөөлөгчөө болгожээ. М.Ариунбат ч АНУ-д байгаа залуусын дунд уулзалт, цуглаан зохион байгуулж, үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

2013 онд тэд М.Ариунбатаас НИТХ-ын төлөөлөгч болон МАН-ын зарим гишүүнийг Тайсон коллежийн хэлний сургалтад явуулж өгөхийг хүсч, тэрээр бүх зүйлийг нь шийдэж өгчээ. Сургалтын хугацааны дараа Л.Оюун-Эрдэнэ нар 8200 ам.долларыг сургалтын зардал болгон М.Ариунбатад шилжүүлсэн аж. М.Ариунбат ч энэ мөнгийг шууд Тайсон коллежид шилжүүлсэн байна. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ гэнэт энэ мөнгийг буцааж авахыг хүсчээ. Хэдийгээр “сонсогчид” сургалтдаа бараг явалгүй, шоудаж, зодоон хийж цагийг өнгөрөөсөн ч Тайсон коллежийн төлөвлөгдсөн үйл ажиллагааны зүй ёсны зардал гэж байх нь тодорхой. Тэд М.Ариунбатын энэ тайлбарыг эс хэрэгсэн түүнийг сүрдүүлэн дарамталж эхэлсэн байдгийг эх сурвалж хэлж байна.

М.Ариунбат аргагүйн эрхэнд цагдаад хандан өөрийгөө хамгаалуулахыг хүсчээ. Улмаар цагдаагийн газраас Дипломат тагнуулын  газарт уг хэргийг уламжилснаар М.Ариунбатад дээрх асуудлаар шүүхэд хандах зөвлөмж ирсэн гэдэг.

8200-ИЙН ЭСРЭГ НЭГ САЯ ДОЛЛАР ХЭМЭЭХ ГУРАВ ДАХЬ АСУУЛТ

2013 оны долдугаар сарын 1-нд М.Ариунбат дээрх асуудлаар шүүхэд хандав. Харин Л.Оюун-эрдэнэ, Д.Амарбаясгалан нар энэ зуур Мариан Чоу гэх хятад өмгөөлөгчийг хөлсөлж, сэтгэл санааны хохирол хэмээн М.Ариунбат болон Тайсон коллежийн захирал Мехди Банай нараас нэг сая ам.доллар хариу нэхэмжилжээ.

Шүүх тэдний хариу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, М.Ариунбатын үйлдэл хууль ёсных болохыг батлан 2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд шүүх хурлыг хаасан байна. Гэвч энэ зуур М.Ариунбатын эх, эцэг хоёр ойрхон бурхан болж, харийн шүүхэд уяатай хүү нь эргэж тойрч ч амжсангүй, ах дүүсийнхээ эмгэнэлийг ч хуваалцаж чадаагүй байна. 

ДАРГЫНХАА ГАРЫН ҮСГИЙГ ДУУРАЙЛГАВ УУ ГЭДЭГ ДӨРӨВДҮГЭЭР АСУУЛТ

Залуу хүн зоригтой, шийдэмгий байдаг. Гэвч намынхаа хуучин даргын төдийгүй олон улсад нэр хүндтэй Тайсон коллежийн захиралын гарын үсгүүдийг дуурайлган зуртлаа зориг зүрх орж боломгүй.  Дээрх “хэлний сургалт”-ын дараахан НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, журмын нөхөр Д.Амарбаясгалан нар дахин сургалт зохион байгуулахаар шийдэж 20 гаруй хүний визний мэдүүлгийг Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд өгчээ. Элчингийн ажилтнууд визний материалд буй гарын үсгүүдийг шалгаж эзэд рүү нь захидал илгээв. Харин Ө.Энхтүвшин дарга ч, Мехди Банай захирал ч өөрийн гарын үсгээ зөвшөөрөөгүй, хуурамчаар үйлдсэнийг баталсан байна.

Хуурамч гарын үсгийн асуудал үүгээр дуусахгүй.  Урьд нь намын Нарийн бичгийн даргынхаа гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хөгжимчин бүсгүйд Тусгаар тогтнолын ордонд тоглолт хийх эрх өгсөн гэх яриа бас бий.

 

АМЕРИК ДАХЬ НАМЗХ ХЭМЭЭХ ТАВ ДАХЬ АСУУЛТ

 

НАМЗХ-ны гишүүн Д.Бат-Эрдэнэ АНУ-д байхдаа “Social  Democracy Mongolia Youth Union Corporation” хэмээх корпораци багуулжээ. Энэ үгнээс Corporation-ийг хасвал НАМЗХ-ны албан ёсны англи орчуулга болох ажээ. Эндээс харахад НАМЗХ нэг бол ашгийн байгууллага, эсвэл холбооныхоо нэрийг ашиглан ашиг олох сонирхолтой бүлэг хүн байхаас зайлахгүй гэж дүгнэж болно. Хэрэв олон нийтийн байгууллагын тодотголтой корпораци байгуулсан бол “In Corporation”  гэж бүртгэгддэг юм байна. Эсвэл тус холбооны нэр хүндийг гутаах зорилготой сөрөг намынх нь тагнуул байгаа болов уу гэж цахим орчинд наргиж байгаа аж.  Уг нь НАМЗХ нь NGO буюу Төрийн бус байгууллага гэж бүртгүүлсэн, мөн тийм үйл ажиллагаа явуулдаг гэж хүн бүр боддог.

БАЛЧИРДААД БАЙНА УУ ГЭХ СҮҮЛИЙН АСУУЛТ

2012-2013 онд болсон таван шатны сонгуульд  МАН дараалан ялагдал хүлээсэн. Сонгуулийн үйл ажиллагаанд намынхаа гол түшиг тулгуур болдог нь НАМЗХ, түүний удирдлагууд. Тэд мэдээж хэрэг намынхаа ялагдлын бурууг үүрэн амалсан ёсоороо бүх албан тушаалаа өгсөн.

Тэдний дундаас У.Хүрэлсүх улстөрийн хүрээндээ шаггүй эр гэж харагддаг. Гэтэл түүний гаргаж ирсэн, өсгөж бойжуулсан залуусын болчимгүй үйлдлүүд ар араасаа цуварсаар байна. Үүний хажуугаар НАМЗХ-ны гишүүн 35-аас доош настай байна гэж байгаа. Л.Оюун-Эрдэнэ энэ жил 35 настай. Тиймээс түүний чацуутнууд НАМЗХ-ноос “нисэх” болж байгаа гэх. Гэвч ирэх сонгуульд тэд намаа хазайсан газар нь түшиж чадах уу. Нас нь болсон ч гэнэдэж, балчирдаад бас л “газардуулчих” юм биш биз гэх асуултууд цувж байна.
 

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • блблблблб 2015-06-12 05:17:43
    Юмтай баяр мөнгөтэй ш дээ. Бүгдийг нь мөнгөөр дарж ална. Сэтгүүлчдийг мөн адил
  • Сүрэг 2015-06-12 05:17:16
    "ЗАВСРЫН ҮЕИЙНХЭН" гэж нэг ийм бүхэл бүтэн хүн сүрэг бий болжээ!!!
  • Цогт 2015-06-12 04:11:43
    Сураг ч байхгүй Бэрс дээд сургууль төгссөн гэхээр сургууль төгсөөгүйтэй бараг адил юм биш үү.
  • Иргэн Дамба 2015-06-12 03:58:29
    Тайсон коллеж л төгссөн юм биш үү. Бэрс дээд сургууль, хэлний дамжаанхан төгссөн хүн Харвард төгсгөж чадах уу. НАМЗХ нэрээр монголын хөрөнгө үрэгч биш үү чааваа...
  • ард 2015-06-12 03:44:23
    АНУ ын цогцосны банкинд тушаагаад л 500 000$ бэлэн буцаад орно МУ-д.