Махны үнэ буурч байна
Зуны эхэн сард махны үнэ чангардаг гэлцдэг. Харин сүүлийн хоёр долоо хоногт 500-1000 төгрөгөөр нэмэгдээд байсан махны үнэ буурч эхэлжээ. Махны үнэ яагаад өсөж буй талаар худалдаачид “Хаврын тарчиг цагаар мал нядалдаггүй. Тиймээс л хомс байдаг юм. Эрэлтээ дагаад ховор байгаа барааны үнэ өсдөг нь зах зээлийн зарчим” гэв.
 
Өчигдрийн байдлаар “Хүчит шонхор” худалдааны төвд үхрийн ясгүй мах, өмнөх долоо хоногтой харьцуулахад 500-1000 төгрөгөөр буурсан байна. Энэ нь “Нарантуул-2”- т зарагдаж буй үнээс 500-аар илүү байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг кг үхрийн ясгүй мах 8000 төгрөг байв.
 
Хүмүүсийн хэлж заншсанаар “Дэнжийн мянгын зах”-д Махны үнэ харьцангүй хямд байна. Харин үүнийг худалдан авагчnд болон махyы худалдаачид “Махыг бөөндөж тараадаг төв цэг” хэмээн тайлбарлав. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус захад очиход түм түжигнэж бум бужигнаж байсан юм. Өглөө эртлэн шинэ мах худалдаж авахын тулд ийм эрт цугладаг ажээ. Харин орон нутгаас ирж буй мал, мах бусад дайврууд “Дэнжийн 1000 ”, “Нарантуул-2” захаар дамжин худалдаалагддаг. Харин бусад захын тухайд 500-1000 төгрөгийн зөрүүтэй байгаа нь замын зардал түрээсийн болон аuуулахын төлбөр, ногдол ашиг тооцсон дүн хэмээн Баянзүрх захын махны худалдаачин Н.Эрдэнэ хэллээ.
 
Мөн тэрээр “Аль хэсгийн мах гэдгээсээ шалтгаалаад үнэ нь өөр байдаг юм. Махны нийлүүлэлт өсвөл үнийг 20 хувиар шууд бууруулах боломжтой” гэв. Ийнхүү өсч байсан махны үнэ буурч байгаа нь таатай. Харин үүнийг дагаад бусад бараа бүгээгдэхүүний үнэ ч буурах хэрэгтэй юм. Учир нь үнийн өсөлтийн гол буруутан валютын ханш буурч байгаа билээ.

Зууны мэдээ
Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-06-12 10:35:01
    Өглөөхөн 350 төгрөгөөр нэмлээ гэсэн чинь юу болоод байнаа
    112.72.13.95
    Мэдэгдсэн Хариулах