АНУ газрын тосны олборлолтоор Саудын Арабын урд бичигджээ
Их Британийн газрын тосны томоохон ВР компаниас гаргасан дэлхийн эрчим хүчний талаарх нэгдсэн тооцоо судалгааны дүнгээс үзвэл 2014 онд АНУ газрын тос олборлолтоороо тэргүүлж, Саудын Арабын урд бичигдэж, дэлхийн хамгийн том газрын тос олборлогч орон болжээ. Ингэснээр АНУ 1975 оноос хойш 39 жилийн дараа анх удаагаа дэлхийн хамгийн баян орны урд бичигдэж байгаа юм. Өнгөрөгч оны сүүлийн хагас улирлаас эхлэн газрын тосны үнэ огцом унасан ч, АНУ шинэ төрлийн шатдаг занарын тосны олборлолтоо нэмэгдүүлж байв.
 
Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд Саудын Араб, Орос гэсэн хоёр улс л газрын тосны салбарт толгой цохиж байсан бөгөөд АНУ өнгөрсөн жил тэдгээр улсыг ардаа орхин ийм амжилт гаргажээ. 2014 оны байдлаар АНУ-ын газрын тос олборлолтын хэмжээ өмнөх жилийнхтэй харьцуулахад 15.9 хувиар нэмэгдэж, 1.6 сая баррелийг олборложээ. Ингэснээр 2012 оноос хойш гурван жилийн хугацаанд нэг сая баррелиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. ВР компанийн мэдээлж буйгаар гурван жилийн хугацаанд нэг сая баррелиар олборлолт нь нэмэгдсэн улс газрын тос олборлогч орнуудын түүхэнд байгаагүй гэнэ. Харин 2014 онд Саудын Арабын газрын тосны олборлолт 0.9 хувиар нэмэгдэж, нийт 1.1 сая баррель, Оросын олборлолт 0.6 хувиар нэмэгдэж, 1.08 сая баррель болжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • asasa 2015-06-13 06:14:35
    Ямарч эрсдэлгүй бизнест хамтарч ажиллана. 2 сая төгрөгөөр хөрөнгө оруулаад өдөрт 60000 мянган төгрөгний цэвэр ашиг аваарай. 60000 мянган төгрөгөө өдөр өдөрт нь ...
    103.9.88.56
    Мэдэгдсэн Хариулах