Ямар ч шалтгаантай байсан жил бүр очиж бүртгүүлдэг байх шаардлагатай
Энэ оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ. Харин ээлжит цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын зазрын дарга удирдаж байгаа юм. Тиймээс цэрэг татлагатай холбогдуулан нийслэлийн Цэргийн штабын дарга Ж. Болдбаатартай ярилцлаа.
 
-Цэрэг татлагын товчооны ээлжит хурал боллоо. Хурлаар ямар асуудлыг ярилцав?
 
-Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 9-11- ний өдрүүдэд явуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Ингээд Улаанбаатар хотын хэмжээнд цэрэг татлагыг явуулах бэлтгэл бүрэн хангагдсан гэж үзэж байгаа. Тиймээс бүх дүүргийн Цэрэг татлагын товчооны дарга нартай уулзаж тодорхой чиглэл өгсөн. Уулзалтаар цэрэг татлагыг явуулахад гарч болзошгүй асуудлын талаар ярилцсан. Бүх дүүрэг энэ ажиллагааг явуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
 
-Цэргийн зарлан дуудах хуудасны тараалт хэдэн хувьтай байгаа бол?
 
-Зарлан дуудах хуудасны тараалт 93 хувьтай байгаа гэсэн тоо гарч байгаа. Тиймээс цэрэг татлага амжилттай болно гэж бодож байна. Ер нь бол манай улсын иргэн, 18-25 насны эрэгтэйчүүд цэрэг татлагаар орж, бүртгүүлээд тэмдэглэгээг цэргийн үүрэгтний үнэмлэх дээрээ давхар даруулж явах ёстой.
 
-Ямар нөхцөлд цэрэг татлагаас чөлөөлдөг талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулинд энэ талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй, гэр бүлийн хүн нь жирэмсэн бол, түүнчлэн сургуулийн өмнөх насны хоёр хүүхэдтэй бол цэрэг татлагаас чөлөөлдөг. Мөн эцэг, эх нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдсаны тодорхой хувиар тэтгэмж авдаг хүмүүсийг ч чөлөөлнө гэж заасан. Үүнээс гадна их, дээд сургуульд сурч байгаа хүмүүсийг чөлөөлнө гэж заасан байдаг юм. Гэтэл залуус их, дээд сургууль гэхээр магистр, докторыг оруулж боддог. Гэтэл энэ нь зөвхөн мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж байх хугацаандаа гэсэн заалттай. Тэгэхээр бакалаврын зэргээр суралцаж байгаа хүмүүс гэсэн үг шүү дээ. Харин чөлөөлөх үндэслэлүүдийг хуулиар заасан байгаа. Иргэн өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргавал дүүргийнхээ Цэрэг татлагын товчоонд очиж хүсэлтэй гаргаад чөлөөлөгдөх юм.
 
-Өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлт гэхээр?
 
-Тухайлбал, нэг иргэн энэ онд цэрэгт явж чадахгүй байвал шалтгаанаа тайлбарлан хүсэлт гаргах юм. Мөн цэргийн дүйцүүлэх алба, гэрээт цэргийн албанд явж болно. Энэ албанаас өөрөө сонгон явах боломжтой юм. Ер нь Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын иргэн эх орноо хамгаална, хуулийн дагуу цэргийн алба хаана" гэсэн үүрэгтэй. Өмнө нь цэргийн албыг биеэр хаалгадаг байсан. Гэтэл өнөөдөр төрөөс олон сонголтын хэлбэрийг бий болгоод өгчихсөн байна. Заримаас нь дурдвал, энэ онд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг Ерөнхийлөгч санаачлаад Засгийн газар тогтоолоо гаргасан шүү дээ.
 
-Цэргийн алба хаагаагүй бол мөнгөн торгууль ногдуулдаг. Мөн хуулийн үндэслэлтэйгээр цэргийн алба хаах боломжгүй хүмүүст гэнэт торгууль гарч ирдэг гэсэн асуудал бий?
 
-Цэргийн албанд 18-25 насны эрэгтэйчүүдийг татдаг тухай хэлсэн. Харин 25 нас бол цэргийн алба хаах насны дээд хэмжээ юм. Тиймээс энэ насанд хүрсэн нь мөнгө төлж байгаа хэлбэр. Харин хуулийн үндэслэлээр чөлөөлөгдөж байсан хүмүүс мөнгө төлөхгүй. Цэрэгт татахдаа эрүүл мэндийн үзлэгээр оруулаад тэнцсэн хүмүүсийг авдаг. Энэжурам нь Батлан хамгаалах, Хууль зүй дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар гарсан. Энэ журамд бүхий л үндэслэлийг тодорхой заасан. Тэгзхэр ямар ч шалтгаантай байсан жил бүр очиж бүртгүүлдэг байх шаардлагатай юм. Энэ нь телөх ёстой мөнгөн төлбөрөөс хасагдаж байдаг юм.
 
Энгийн жишээ дурдъя л даа. Нэг иргэн 20 настайдаа бүртгүүлээд тэрнээс хойш 25 настай байхдаа очвол сүүлийн зургаан жилийн торгууль гарчихна. Маш их төлбөр гарна шүү дээ. Энэ жилийн тухайд гэхэд л 4.3 сая төгрөг бий. Тэгэхээр үүний 60 хувь гээд тооцох хэрэгтэй. Хэрвээ бүртгэлээр ороод чөлөөлөгдөж байсан бол төлөх мөнгө төлбөр нь хасагдана гэж ойлгож болно. Иргэн хүн хуулиа мөрдеж байвал төр айхтар хатуурхахгүй. Хуулиа биелүүлээгүй хүнээс л их юм шаардаж байгаа юм.
 
-Залуус өөрсдөө ангиа сонгож болдог гэсэн. Энэ жил аль аль ангиудад хуваарилах юм бэ?
 
-Бидэнд Зэвсэгт хүчний жанжин штабаас тухайн онд татах цэргийн тоо болон хаана алба хаалгах вэ гэдэг хуваарийг өгдөг. Энэ дагуу бид дүүргүүдийн Цэрэг татлагын товчооны дарга нарт даалгавар болгож ангиудыг зааж өгдөг. Энэ жилийн тухайд Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Орхон- Уул, Дорнод гэх мэт цэрэг ангитай газруудад цэрэг татаж байгаа. Хотын цэргийг хотод, хөдөөний цэргийг хөдөө гэсэн асуудал байхгүй. Ингэхдээ иргэн хүн аль ангид алба хаахаа сонгож болох юм. Гэхдээ түрүүлж ирсэн хүнд сонголт илүү байдаг жамтай. Тэгэхээр сүүлдэж очсон хүн байгаа анги руу л явна.
 
-Энэ удаад нийслэлээс хэдэн хүн цэргийн алба хаах юм бол?
 
-Хүмүүсийн тоо гарч байгаа. Харин зарим асуудал нууцын зэрэглэлтэй байдаг учраас хэлэх боломжгүй байдаг. Ер нь бол 19 мянга гаруй хүн цэргийн зарлан дуудах хуудас авсан. Гэхдээ зарим нь явахгүй ч хүмүүс бий.
 
-Цэргийн албыг хүчлүүлж байж хаах нь ихэссэн тухай албаны хүмүүс хэлдэг. Энэ талаар та тайлбар хийхгүй
юу?
 
-Би Монгол Улсын иргэн, эрэгтэй хүн болж төрсөн бол цэргийн алба хаахыг үүрэг гэж боддог. Мөн нэр төрийн хэрэг. Судалгаагаар цэрэгт явж байгаа хүмүүсийн 80 орчим хувь би цэрэгт явах ёстой юм байна гээд явдаг, харин үлдсэн нь “Та явах ёстой шүү. Яв” гэж хэлүүлж байж явдаг гэсэн дүн гарсан байсан. Харин тэр хүмүүсийг цэрэгт яваад ирснийх нь дараагаар дахин судалгаа авахад хүмүүс бүгд цэрэгт явсандаа талархаж байна, бид цэрэгт явсандаа алдаагүй байна гэсэн байдаг.
 
-Монгол цэргийн жавхаа уралдааныг зрхион байгуулсан. Гэхдээ энэ жил тохижилтоор нь шалгаруулсан. Энэ талаар?
 
-Энэ бол цэргийн алба хаах гэж очсон хүмүүсийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа хэлбэр. Цаашдаа цэргийн алба хаахаар явсан хүмүүсийн ар гэрт цэргийн ангийг үзүүлнэ гэж бодож байгаа. Цэргүүд ямар байранд амьдардаг, юу иддэг вэ гэдгийг харуулна. Цэргийн анги муу гэх мэт нийгэмд гарсан хоёр, гуравхан хүний үгийг дэврээж, ярих асуудал биш. Ямар ч эмэгтэй хүн хүүхэд гаргаад өсгөж байна. Түүн шиг эр хүн бүр цэрэгт явах л үүрэгтэй. Эх оронгүй цэрэг гэж байдаггүй, цэрэггүй эх орон гэж байдаггүй гэсэн үг байдаг шүү дээ. Тэгэхээр эх орон байсан цагт цэрэг байж л байна.
 
-1990 оноос хойш төрсөн залуус заавал цэргийн алба хаах ёстой гэсэн хуультай шүү дээ?
 
-Төрийн албаны тухай хуулинд 1990 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс хойш төрсөн хүмүүс цэргийн алба хаахгүй бол төрийн албанд ажиллахгүй гэдэг хуультай болчихсон. Тэгэхээр алба хаах хувилбаруудын аль нэгээр нь хаах ёстой.
 
-Оюутан цэргийн бүртгэл эхэлсэн. Энэ талаар?
 
-Бүргэлийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн. Ингээд зургадугаар сарын 1-ийг хүртэл хоёр кредитийн танхимын хичээл явагдаж байгаа. Улмаар зургадугаар сарын 1-нд дахин үзлэгээр оруулаад тус сарын 15-аас наймдугаар сарын 20- ныг хүртэл тангараг өргүүлээд карантинд явуулна. Ингээд наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд дуусах юм.

Нийслэл таймс
Г.Баярцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • batochir 2018-04-30 07:43:36
    bi engeed ochj chdahgui bolllo say zarlanga medeeed xodoo ochj chdahgui bol xedeer torguulax bol xeleed ogooch
  • Зочин 2018-02-28 15:59:29
    Оюутан цэрэг төлбөр мөнгө төлхүү хөдөө орон нутгийн оюутан хааж болох уу
  • ганзориг 2018-01-18 08:11:34
    Соцлизмийн үед цэргийн АНГИУД ОЛОН ЗАЛУУСИЙГ ХЭДЭН ЗУУГААР НЬ ЯВУУЛЖ БАЙСАН..ОДОО ЦЭРЭГ ТАТЛАГА ГЭЭД ОЛОН ЗУУГААР НЬ АЛБА ХААЛГАХ АНГИ ГАРНИЗОН ЧИНЬ БАЙГАА ЮМУУ...
  • zochin 2016-06-07 13:38:39
    End tatlaga ongorsonch emegtei hun end orj boldog um boluu
  • reader 2014-05-12 03:13:51
    Манай хүү гадаадад сурдаг тул цэргийн зарлан ирэхээр нь паспорт, виз, хилээр гасар тамгыны copy-г аваад очсон чинь гадаадын иргэн харьяатын газраас бичиг авчир гэсэн. Очсон чинь 3-5 хоногт хил нэвтэрсэн лавлагаа гаргана гэсэн. Цэргийн штаб нь утсаа огт а
    202.131.226.194
    Мэдэгдсэн Хариулах