Бид алийн болгон “Петро чайна Дачин Тамсаг”-ийн толгойг илэх вэ дээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхvv тэргvvтэй Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Газрын тосны газар тvvнчлэн хэвлэл мэдээллийнхэн багтсан томоохон ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрvvдэд Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутагт газрын тосны олборлолт явуулдаг БНХАУ-ын “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 19, 21 дvгээр талбайн ажил байдалтай газар дээр нь танилцаж, хууль ёсны шаардлага тавиад ирэв.
 
“Петро Чайна Дачин Тамсаг” нь Дорнод Монголын тал нутагт 23 жил vйл ажиллагаа явуулахдаа гэрээгээр хvлээсэн vvргээ огтхон ч биелvvлэлгvй өнөөдрийг хvрээд байгаа. Тухайлбал Бvтээгдэхvvн хуваах гэрээний дагуу Баянхошуу боомт хvртэл 210,7 км хvнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттай засмал зам, Бичигтийн боомтын чиглэлд 139 км сайжруулсан шороон зам барих, монгол ажилчдыг квотын дагуу ажиллуулах зэрэг vvргээ биелvvлэхгvй байгаа. МХЕГ-аас энэ мэт зөрчлvvдэд нь 560 сая төгрөг, нийслэлийн Нийгмийн даатгалын газраас нэг тэрбум 400 сая төгрөгийн торгуулийг тавьсан нь дээрх зөрчлvvдтэй холбоотой. Эдгээр зөрчлvvдийг арилгах шаардлага тавих vеэр нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхvvгээс дараах тодруулга ярилцлагыг авлаа.
 
-Та дөнгөж сая “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн олборлолтын 19 дvгээр талбайд ажил хариуцаж байгаа хvмvvстэй нь уулзаж тодорхой шаардлага тавиад гарч ирлээ. Таны шаардлагыг аль хэр хvлээж авч байна?
 
 -Тамсагийн газрын тос олборлолтын 19 дvгээр талбайд төрийн захиргааны тодорхой байгууллагуудын төлөөллvvдийг байлцуулан асуулга, шаардлага тавихад “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 19 дvгээр талбайн дэд захирал нь бидэнд явуулж байгаа vйл ажиллагаагаа танилцуулж, хариулт өглөө. Бидний зvгээс тавьж байгаа шаардлага бол ерөөсөө тодорхой. Бид энд гурван чиглэлээр асуудал тавьж байгаа.
 
Нэгдvгээрт Монголд 23 жил vйл ажиллагаа явуулахдаа сvvлийн жилvvдэд газрын тосны олборлолтоо огцом нэмэгдvvлсээр байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг Бvтээгдэхvvн хуваах гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлж Бичигтийн боомтын чиглэлд 139 км сайжруулсан шороон зам, харин Баянхошуу боомтын чиглэлд хvнд даацын тээврийн хэрэгсэл зоочих зориулалттай, Олон улсын ангилалын 210.7 км засмал замаа барьж, Монгол Улсад хvлээлгэж өгөх гэрээгээ биелvvлээч ээ гэсэн шаардлага тавилаа. Өмнө нь энэ гэрээ хоёр удаа зөрчигдсөн.
 
-Хэзээ яаж зөрчигдсөн хэрэг вэ?
 
 -За эхний гэрээгээр энэ замыг 2013 оны есдvгээр сард хvлээлгэж өгөх ёстой байсан ч биелvvлээгvй. Хоёрдугаар гэрээ ёсоор 2014 оны 10 дугаар сарын 31-нд хvлээлгэж өгөх байсан ч бас л Монголчуудыг молигодоод өнгөрсөн. Өнөөдөр энд тодорхой асуудал шийдэх хvн байхгvй байгаа болохоор миний хувьд асуудалд урьдын байдлаар хандахгvй шvv гэдгээ л танилцууллаа.
 
Тэр нь юу вэ гэвэл урьдах хоёр удаа дандаа Хятадын талаас өгсөн гэрээний төсөл дээр манайхан саналаа тусгаад байгуулдаг байсан бол энэ удаа гурав дахь гэрээг Монголын Зам тээврийн яамны боловсруулсан гэрээний төслийн дагуу байгуулах шаардлагатай гэдгийг л дээрх орлогч дарга гэдэг нөхөрт хатуухан санууллаа.
 
 -Хятадууд цаг хожиж, бултаж зугатаад байхыг бодоход энэ 210.7 км засмал зам ер нь тийм их өртгөөр босч байгаа хэрэг vv?
 
 -Энэ зам нийтдээ 90 сая ам. доллараар босох зам байгаа юм. Сая орлогч даргынх нь хэлж байгаагаар бол энэ оны 10 дугаар сард 107 км-ыг нь, vлдсэн 103 км замыг нь 2016 оны 12 дугаар сард барьж дуусгаад хvлээлгэж өгнө гэсэн амлалт өгч байна. Гэхдээ бид одоо урьдных шиг эдний хоосон амлалтад итгэсээр, Дорнод Монголын их тал нутгийг эдний хvнд даацын тээврийн хэрэгслийн дугуйд талхлуулж, цөл болохыг нь хараад суугаад байж яагаад ч болохгvй. Та бvхэн сая энд ирэхдээ харсан л байх.
 
“Петро Чайна Дачин Тамсаг”-ын зөвхөн энэ 19 дvгээр талбайгаас өдөр бvр 26-40 тоннын даацтай 70-75 машин газрын тос урагш нь зөөж байна. Хятад жолооч нар дураараа уралдан зам гаргаад давхиж байна. Ямар их тоосжилттой байгааг газар дээр нь харахаар ирсэн боловч өчигдөр, уржигдар их бороо ороод газар их дэвтсэн байна. Гэхдээ л өнөөдөр өглөөхөн тэнгэр цэлмэсний дараа тэр дороо эхний тоос босоод эхэлсэн байна. Тvvнээс гадна хамгийн ноцтой нь сая бидэнд vзvvлсэн кино танилцуулгаас харвал эд нар ерөөсөө анхнаасаа л 90 сая ам. доллар зарлагдан Монголд vлдэх засмал зам тавихын оронд, 46 сая ам. доллараар газар доогуур газрын тос урагш нь дамжуулах хоолой барих төлөвлөгөөтэй байсан шиг байна. Сая тэр тухай тодорхой гарч байна. Тэр хоолойгоор Монголын газрын тосыг хараа хяналтгvй урсгахаар улайрч эхэлсэн нь ч тодорхой харагдаж байна.
 
-Мэдээж хятадууд Монголын говиос маш их ашиг олохын тулд газрын тосны энэ том төслийг эхлvvлсэн нь тодорхой. Гэтэл хvний нутагт 90 сая ам. доллараар засмал зам тавьж байснаас 46 сая ам. доллараар газар доогуур хоолой тавиад Монголын газрын тосыг ховх сорохыг л урьтал болгох нь тодорхой. Асуудал ингэж эргэвэл бид юу хийж чадах вэ?
 
-Хамгийн гол нь бид дэлхий нийтээр хvлээн зөвшөөрөгдсөн Бvтээгдэхvvн хуваах гэрээ байгуулан ажиллаж байгаа хуулийн хоёр субьект учир бvх зvйл гэрээний дагуу л явах ёстой. Тэр гэрээнд хятадууд засмал зам тавих тухай тодорхой заалт бий. Бид тvvнийгээ биелvvлэхийг л эднээс хатуухан шаардах эрхтэй. Энэ 210.7 км засмал зам бол Монголын хувьд стратегийн ихээхэн ач холбогдолтой зам юм. Хуульд засмал замыг орон нутгийн чанартай, улсын чанартай, Олон улсын чанартай гэж гурав хувааж vздэг. Хоёр улсын хилийг холбож байгаа аливаа зам Олон улсын шинж чанартай байдаг.
 
Тэгэхээр дээрх 139 км сайжруулсан шороон зам, 210.7 км хvнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттай засмал замууд хоёулаа Олон улсын шинж чанартай зам болох юм. Тvvнээс гадна Монгол Улсын 1000-ны зам буюу улсын чанартай замтай тун ойрхон буюу 26-хан км ойрхон огтлолцох учраас бидэнд стратегийн маш чухал ач холбогдолтой юм.
 
Дээр нь зvvн бvсийн аялал жуулчлалын томоохон маршрут болох Буйр нуураас 80 хvрэхгvй км ойрхон өнгөрч байгаа учир 1000-ны замтай холбочихвол аялал жуулчлалын бас нэгэн томоохон бvс нутаг бодитойгоор бий болох зэрэг олон чухал ач холбогдолтой. Дээр нь одоо яригдаж эхлээд байгаа Алтанбулаг-Замын-Vvдийн хурдны замтай ч ирээдvйд холбогдох бvрэн боломжтой учир бид энэ чухал ач холбогдолтой замыг ямар ч гэсэн бариулахын тулд бvх л хvчин чадлаараа зvтгэнэ. Нөгөө талаар бид “Хар алт” болсон газрын тосоо Бvтээгдэхvvн хуваах гэрээний дагуу ихээхэн алдагдалтай арга буюу хятадуудад өгч байгаа болохоор ядаж л энэ замыг бариулж бага ч гэсэн Монголдоо vлдэцтэй ажиллах ёстой.
 
 -Бvтээгдэхvvн хуваах гэрээ ёсоор Тамсагийн ордын газрын тосоос Монгол Улс аль хэр юм олж авдаг юм бэ дээ?
 
-Мэдээж газрын тосны салбар гэдэг бол маш их өртөг зардалтай vйл ажиллагаа гэдэг нь ойлгомжтой. Миний мэдэж байгаагаар “Петро Чайна Дачин Тамсаг” компани нь Канадын хөрөнгө оруулалттай “Соко Тамсаг” ХХК-ийн гэрээг шилжvvлэх байдлаар 2005 оны наймдугаар сард худалдаж авсан. Өнөөдөр олборлолт явуулж байгаа Тамсагийн 19 дvгээр талбай нь 7764 км квадрат талбайтай бол 21 дvгээр талбай нь 9710 км квадрат талбайг хамран оршдог томоохон орд гэдэг нь тодорхой юм.
 
Бvтээгдэхvvн хуваах гэрээ ёсоор “Петро Чайна Дачин Тамсаг” компани нь борлуулалтын орлогын 40 хувийг шууд Өртгийн зардал хэмээн маргах эрхгvйгээр авдаг. Тэгээд vлдсэн 60 хувиасаа хоёр талууд тухайн vеийн өртөг, зардал, ашиг орлогын байдлаасаа шалтгаалан Монголын Засгийн газарт ногдох ашиг орлогыг хуваарилдаг болов уу. Надад ирсэн мэдээллээр 2014 оны эцсийн байдлаар Монгол Улсын Засгийн газарт нийтдээ 443 сая ам. долларын газрын тосны орлого орж ирснээс 20 сая ам. долларын роялти багтсан байдаг.
 
-Та саяын ярилцлагын vед зарим vед дуугаа нэлээн чан­­гаруулж байна лээ. Тэгэхгvй бол хятадууд vгэнд тань орохгvй юм шиг санагдсан уу?
 
-Энэ ажилд улстөрчдийн аливаа амбиц, лобби бус эх оронч сэтгэлгээ, Монгол Улсад vлдэж хоцрох vр өгөөжийг нь л тvрvvлж харах ёстой юм. Миний хувьд дуугарах юман дээрээ хэнээс ч хараат бусаар дуугарч vгээ хэлж, vзэл бодлоо илэрхийлэх ёстой л гэж бодож явдаг. Тийм ч учраас саяын орлогч даргад “Ажил хариуцдаг, эрх мэдэлтэй хvмvvсдээ дамжуулан хэлж, 14 хоногийн дотор Зам тээврийн яамныхантай хэлэлцээрт яаралтай ор” гэдэг шаардлага л тавьсан.
 
Хэдийгээр бидэнд өнөөдөр гадны хөрөнгө оруулагчид хэрэгтэй байгаа ч тэртэй тэргvй хохиролтой байгуулдаг гэрээн дээрээ байгаль орчноо сvйтгvvлж, хэдий болтол давхар хохирсоор байх юм бэ. Хоёр тал анхнаасаа байгуулсан гэрээн дээр “Хятадын тал vvргээ биелvvлэхгvй бол газрын тосны тээвэрлэлтийг зогсооно” гээд маш тодорхой заачихсан байгаа. Би өөрөө хуульч хvн. Хоёр тал эрх тэгш эрхтэйгээр байгуулсан гэрээгээ аль нэг тал нь ханган биелvvлээгvй тохиолдолд ямар хариуцлага хvлээх ёстойг сайн мэднэ. Би хуулийн дагуу л бvх асуудалд хандаж байгаа учраас ийм зоригтой, итгэлтэй байгаа хэрэг юм. Бид дээрх гэрээний vvргийг хатуухан шаардаж хугацаандаа замаа барихгvй бол газрын тосны тээвэрлэлтийг нь зогсоох эрх хуулийн дагуу Монголын талд бий. Бид алийн болгон томоохон хөрөнгө оруулагч юм гэж “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн толгойг илэх вэ дээ, тийм vv.
 
-“Петро Чайна Дачин Тамсаг”-ынхан газар доогуур газрын тос дамжуулах хоолой барих асуудлыг нь манай УИХ-ын зарим гишvvн лоббидож байгаа талаар сvvлийн vед зарим тvвшинд яригдаж байгаа. Би vvнийг сэтгvvлчийн эрэн сурвалжлах, хардах эрхийнхээ хvрээнд асууж байна л даа?
 
 -Тэр талаар одоогоор надад тодорхой хэлэх зvйл алга. Гэхдээ энэ асуудлыг анхаарлын гадна орхичихно гэсэн vр биш. Зvгээр сая нэг дарга нь хэлэхдээ “46 сая ам. доллараар хоолойг тавих, 90 сая ам. доллараар зам тавих хоёр бол тусдаа асуудал шvv” л гэж байна лээ. Гэхдээ бид ажлын хэсэг дээрээ нарийвчлан судалж vзнэ. Таны хардаж асууж байгаа нь буруу биш. Төрийн эрх бvхий байгууллагуудын нөлөө бvхий хvмvvсийн хvчтэй лобби явж байгаа нь ч vнэн. Тэр ч байтугай манай ажлын хэсэг цаашаа vргэлжлэн ажиллаж чадах уу гэдэгт ч эргэлзээ төрж байгаагаа нуухгvй.
 
 -Уучлаарай. “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн асуудлаар Өргөдлийн байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдлаа л гэж сонсож байснаас тэр ажлын хэсэгт ямар гишvvд орсныг сайн мэдээгvй юм байна?
 
 -Иргэдээс ирvvлсэн гомдлын дагуу “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн vйл ажиллагаатай танилцах, дvгнэлт гаргах vvрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн тавдугаар сард байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар би өөрөө, гишvvдээр нь уг нь Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар ажиллаж байгаа. Ажлын хэсэг Газрын тосны газар, Зам тээврийн яам, Уул уурхайн яам гээд бусад яам агентлагуудтай хамтарч нөхцөл байдлуудыг шалгаж байгаа юм.
 
Ерөнхийдөө газрын тос байж болзошгvй 31 талбай байдаг юм байна. Тэр талбайн 26-д нь хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харин олборлолт хийж байгаа хоёр компани байгаа. Vvний нэг нь “Петро Чайна Дачин Тамсаг” компани юм.
 
-Та сая ажлын хэсгийн vлдсэн хоёр гишvvндээ жаахан итгэлгvй байх шиг анзаарагдлаа. Юу болсон юм?
 
 -Нуух юм байхгvй. Уг нь энд бид гурвуулаа ирэх ёстой байсан. Гэтэл нэг гишvvн нь албан ёсоор чөлөө авсан. Харин нөгөөх нь замаасаа буцчихсан. МАН-ын удирдлагуудын зvгээс ч Д.Сарангэрэл гишvvнд шахалт vзvvлж байгаа дуулдсан. Гэхдээ УИХ дээр болон намуудын зvгээс ямар ч дарамт, шахалт ирсэн надад буцах зам байхгvй. Энэ замыг заавал тавиулна. Миний ард Монголын ард тvмэн байгаа. Харин тэр газар доогуур, Монголын хар алтыг хяналт, шалгалтгvй, хараа замбараагvй урсгах хоолойг лоббидож байгаа эрхмvvд хожмын өдөр шударга шvvх байгаа шvv гэдгийг л мартаж болохгvй.

Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-06-16 16:15:30
    Эзэнгүй төр гэж энэ дээ.
    122.201.22.180
    Мэдэгдсэн Хариулах
  • hatyduudiig xuu 2015-06-16 13:23:24
    mongoloos xuuj garga petro g zailuul sain bna baasanxuu demjij bna
    103.26.194.173
    Мэдэгдсэн Хариулах
  • ayush 2015-06-16 12:36:56
    aldagdaltai geree hiisen nuhdiig tsaatsaar abah tsag bolson
    202.179.11.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Яасанхүү 2015-06-16 08:55:14
    Манайд хэр хэмжээний хөрөнгө оруулсаныг мэдэж чадсангүй юу Яасанхүү?
    202.131.225.226
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-06-16 07:49:15
    МУ минь дампуурч байна дөө
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • nalaikh 2015-06-16 06:21:30
    налайх хотын захирагчийн сонгууль явагдах үеэр төрийн албан хаагчид зөрчил гаргажээ. Сонгогдын саналын хуудсыг буруу тоолж санал хураалтын дүнд нөлөөлсөн байна
    180.149.78.22
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-06-16 04:30:25
    tolgoig ni av. ezniih ni tolgoig av. ter 2 n tolgoig bas av. AB AB
    203.194.114.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-06-16 03:46:22
    Дараа нь 49 сая доллорын үнэ бүхий хуучин трубагаа УСАГ т шахчаад явах байлгүй.
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах