Аймгуудын авто ослын аюултай, осол гэмтлийн онцгой бүсийг тогтоожээ.
Тухайлбал, Сүхбаатар аймгийн төвийн долоодугаар багт орших Баруун-Уртын голын гүүрний зүүн, баруун үзүүрт, сумын төвөөс хойшоо 18 км-т Талбулагийн гар худаг орчимд, Төмөртэйн овооны уурхайн замд, урагшаа Шарга уулын замд авто осол элбэг гардаг байна.
Мөн Асгат сумын төвөөс хойшоо долоон км-т Өвлийн овоо, баруун урагш нэг км-т Хээшингийн хөндий, урагшаа 30 км-т Ар хүрэмийн замд, Уулбаян сумын Модонгийн худагийн орчимд, Мөнххаан сумын төвөөс урагшаа 12 км-т Жирэм гэдэг газрын замд авто техникийн осол удаа дараа гарч байсан тул тэдгээр замд болгоомжтой явахыг жолооч, зорчигчдод анхааруулжээ.
Г.Уянга
оллоо.мн