Цалингүй зөвлөлүүд хууль хэрэгжүүлэх үү
Монголын хууль гурав хоног гэдэг үг уг нь Эзэн Чингис хааны үед тун өөр утгаар хэрэглэгдэж байсан юм гэнэ билээ. Их Монгол улсын баталсан хууль цааз гурав хоногийн дотор өртөө өртөө дамжиж, Эзэнт улсын өнцөг булан бүрт амьдарч буй иргэдэд хүрч, гурав хоногийн дараагаас хэрэгжүүлж эхлэх гэдэг утгаараа хэрэглэгдэж байсныг Их Засаг зэрэг хууль цаазын тухай тайлбарт бичсэн байдаг. Харин Ардчилсан засаг ялснаас хойшхи 25 жилийн хугацаанд энэ үг 360 градус эргэчихээд байна. Баталсан хууль нь гуравхан хоногт л хэрэгждэг шүү дээ гэх үл тоосон ойлголт нийгэмд газар авч, УИХ-аар батлан гаргаж байгаа хууль ямар ч үнэ цэнэгүй болсон.
 
Үүнийг ч улстөрчид өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Цаашлаад парламентаас сүүлийн жилүүдэд батлан гаргаж байгаа хууль хөрсөн дээр буухдаа тун наалдацгүй болсон гэдгийг олон жишээгээр тайлбарлаж болно. Хууль санаачлагчид ямар ч судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр хуулийн төсөл боловсруулдаг, энэ нь эргээд ажлын хэсэг дээр хэдэн cap жил гацах, засвар орох, УИХ-аар орж ирэхдээ зарчмын зөрүүтэй санал 40-50 гарч байгаа нь түүхий, судалгаагүй хуулийн хар гай.
 
Нэг хууль батлах гэж бүтэн хоёр жил болдог жишиг манайхаас өөр хаана ч байхгүй. Баталсан хуульдаа cap болохгүй засвар хийдэг улс өнөөгийн парламентын засаглалтай улс орон дунд цөөхөн. Хэрэгжүүлэгч байгууллагууд нь баталж гаргасан хуулийг нь хэрэгжүүлж чадахгүйд хүрч аргаа барахдаа хууль тогтоомжийг хэрхэн боловсруулах вэ гэдэг хуулийн төслийг боловсруулсан гэдэг. УИХ-ын гишүүд хууль боловсруулахдаа ийм шат дамжлагаар дамжуулж, тэдэн хүний санал авч, экспертүүдийн саналыг тэдэн сарын хугацаанд авч оруулж ирнэ шүү хэмээн хуульчилж өгөхөөр хууль хэлэлцээд явж байх юм.
 
Хамгийн сонирхолтой нь хуулийг батлахдаа улстөрчид маань энэ хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих дэд зөвлөл гэдгийг байгуулдаг жишигтэй. Тухайлбал, Усны тухай хууль батлахдаа Хатан Туулыг хамгаалах дэд зөвлөл гэгчийг байгуулж байжээ. Усны хууль Хатан Туулд хэрхэн хэрэгжиж буйг хянах энэхүү зөвлөл нь дандаа орон тооны бус гишүүдтэй. Сайн дураар нэгдсэн хэсэг хүмүүс цуглаж, Туулыг хэрхэн хамгаалах вэ гэдгээ ярилцана гэсэн үг. Гэтэл тэдгээр иргэд хуулийг хэрэгжүүлэх цалингүй дэд зөвлөлийн ажлаа хийх үү, амьдралаа залгуулах албан ажлаа хийх үү гэдэг нь тодорхой юм. Тиймдээ ч Усны тухай хуульд тусгасан дэд зөвлөл ор нэр төдий  явсаар өнөөдрийг хүрчээ.
 
Яг үүнтэй адилхан бусад хуульд ч хуулийн хэрэгжилтийг тийм тийм хүмүүсийг багтаасан дэд зөвлөл хянана гээд тусгачихдаг. Гэтэл тэр хуулийг нь хэрэгжүүлэх дэд зөвлөлийн гишүүд цалингүй хууль хэрэгжүүлэх ажлаа биш цалинтай ажлаа хийгээд явчихдаг нь хууль гажуудах, хэрэгжиж чадахгүй байх том шалтгаан болдог аж. Жендерийн тэгш эрхийг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дэд зөвлөл мөн л цалингүй учраас ажлаа хийхгүй, алба амины ажлаа хөөцөлдөөд явчихдаг гэдгийг учир мэдэх нэгэн ярьж байсан юм. Үнэхээр л баталсан хуулиа амьдралд дагаж мөрдүүлэхийг хүсдэг бол хэрэгжилтэд хяналт тавих энэ мэт дэд зөвлөлүүдээ ядахдаа цалинтай ажиллуулъя. Журам, тогтоол, хуульдаа хяналт тавих ажлыг хариуцах хүнтэй болгоё. Ингэж байж л хууль амьдралд жинхэнэ утгаараа хэрэгжинэ.
 
Том том хуулийг шөнө дөл хүртэл хуралдаж баталдаг. Гэтэл түүнийгээ хэрэгжүүлэхэд анхаарал тавихгүй бол шөнө дөл хүргэсний ач тус гэж юу байна. Тамхины хууль баталчихаад жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад импортын тамхины борлуулалт буураагүй, дотоодын тамхи үйлдвэрлэгчид улам л баяжаад байгаа нь хуулийн хэрэгжилт сайн байсны ач гэж хэлэхгүй л байлгүй дээ. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг, араас нь явдаг механизм төге байж л хууль хэрэгжих боломж бүрдэнэ. Эс тэгвээс нэг хууль баталж, баахан дэд зөвлөл байгуулдаг байдлаар явсаар байвал УИХ-аар баталсан хууль гурав байтугай 30 минутад л хэрэгжээд мартагддаг болох вий.

Монголын мэдээ
Б.Балжир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2015-06-19 02:26:58
    баталсан хуулиа өөрсдөө дагуулж хэрэгжүүл. яаж хэрэглэхээ тайлбарла. гадаа зогсоод хүмүүст хэлж өг.
    203.194.114.77
    Мэдэгдсэн Хариулах
  • р 2015-06-19 01:36:32
    Ганц тээвэр биш бүх салбар ийм болсоон. Чадваргүй сэтгэлгүй увс ховдын кэ кө гэсэн албан хаагчид үүрэлсээн монголд нам дагасан албан тушаал горилж хөацөлдсөн за...
    150.129.141.138
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-06-19 01:00:39
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.136
    Мэдэгдсэн Хариулах