Ж.Батаа: Ханш тогтворжих хандлагатай байна

Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагаас ханшийн талаар тодрууллаа.

-2000 төгрөг рүү дөхөөд байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн хоёр сар хагасын турш чангарсан хэдий ч хэд хоногийн өмнөөс буцаад суларч эхэллээ. Ямар учраас ханшийн чиглэл ийнхүү өөрчлөгдөх болсныг тайлбарлахгүй юу?

-Тийм ээ, 3 дугаар сарын сүүлээр 2000 төгрөг дөхөөд байсан төгрөгийн ханш долоо хоногийн өмнө доод цэгтээ буюу 1860 орчим төгрөгт хүрч, нийт 7 хувиар чангарсан. Энэ нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн ханшийн чангаралт болсон юм. Харин долоо хоногийн өмнөөс төгрөгийн ханш буцаад суларч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар банкууд 1920 орчим төгрөгөөр ам.доллар арилжаалж байна. Валютын зах дээр томоохон хөдөлгөөний дараа энэ мэт тохиргоо хийгддэг нь хөрөнгийн болон хувьцааны зах зээл дээр ажиглагддагтай ижил зах зээлийн хэвийн үзэгдэл. Бид уг тохируулга хийгдсэнээр ханшийн хэлбэлзэл энэ түвшиндээ аажмаар тогтоно гэж харж байна.

-Цаашид ханш хэрхэн өөрчлөгдөх бол?

-2015 оны эхний 4 сарын байдлаар, төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн 3 жилийн мөн үетэй харьцуулахад 37%-иар буурч, тогтмол өндөр алдагдалтай байсан манай улсын барааны гадаад худалдаа энэ онд анх удаа 418 сая ам.долларын ашигтай гарсан нь Монгол Улсын валютын захын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөхөөр байна.

Хэдийгээр зарим томоохон төслүүдийн үйл явц хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой бус хэвээр байгаа ч, бидний төсөөлж байгаагаар 2015 онд төлбөрийн тэнцлийн дарамт өнгөрсөн оны үзүүлэлтээс нэлээд хувиар буурах эерэг дүр зурагтай байгаа. Үүний нэг илрэл нь Худалдаа хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээл дээр 500 сая ам.долларын бондыг арилжаалж эх үүсвэрийг татсан, Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох хэлцлийн эх үүсвэрийн боломж нэмэгдсэн, уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдэх эхний алхамууд хийгдсэн зэрэг юм. Иймд эдийн засгийн суурь үзүүлэлт талаасаа валютын ханш огцом сулрах эрсдэл эрс буурсан гэж ойлгож болно.

-Энэ үед Монголбанкны валютын зах дахь оролцоо ямар байна?

-Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихүйц уян хатан тогтож байх зарчмыг баримталдаг. Энэ ч үүднээс бид богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, улирлын нөлөөлөл, хүлээлтийн хүчин зүйлээс шалтгаалан валютын ханшийн огцом хэлбэлзэл үүссэн тохиолдолд түүнийг бууруулах зорилгоор валютын захад тухай бүр оролцож ирлээ. Энэ долоо хоногт гэхэд Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор нийт 42.0 сая ам.долларыг дуудлага худалдаагаар валютын захад нийлүүлээд байна. Цаашид, шаардлагатай үед валютын зах дахь оролцоогоо хадгалсан хэвээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • osov 2015-06-21 02:01:17
    dollar osood arai gej 1930 togtson um bn lda
    122.201.31.145
    Мэдэгдсэн Хариулах
  • hudalch 2015-06-20 11:41:35
    bitgi hudlaa sh aa!!!!
    103.229.121.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Алтанхүү 2015-06-20 09:24:51
    Долларын ханш тогтворжиж бгаа нь АН-аас авч явуулж байгаа зөв, мэргэн бодлого, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаа нөр их хөдөлмөрийн үр дүн мөн.
    112.72.13.103
    Мэдэгдсэн Хариулах
  • мхэнгол 2015-06-20 02:36:07
    0003 төгрөгтэй МУ урдах,хойдох 300000000000000 дойлууртай хөршүүдтэй харьцуулахад өмдгүйтэй адил бус уу. Бас төгрөг чангарна гэх шиг . хүүхэд хуурах шиг. Таар...
    112.72.13.132
    Мэдэгдсэн Хариулах
  • bansh bataad 2015-06-19 12:18:03
    bansh Bataa,shaaj ugch bna daa,chi meddeg bsn bol ene dollar ali ert togtvorjchih bsn,haramsaltai ni cham shig yum ene asuudliig zohitsuulj daan ch barahgui za!...
    182.160.2.232
    Мэдэгдсэн Хариулах
  • shudraga 2015-06-19 11:51:46
    ene neg zaluugaaraa buuraltchihsan tovarish yaj ingej hudlaa shaaj chadaj bnaa,chinii sursan medsen yum erdoo l ene uu,yamar ch tootsoo sudalgaa baihgui,tegeed ...
    182.160.2.232
    Мэдэгдсэн Хариулах
  • батболд 2015-06-19 10:49:33
    монголоор дүүрэн худлаа шаадаг новшнууд өөрөөсөө ичээсэй муу новш чинь
    183.177.101.58
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-06-19 09:38:15
    шаагаал хэдхэн хоногийн өмнө 1886 байсан өднөөдөр арилжааны банкных 1930 болцон байна энэ тэгээд тогтвортой байгаа хэрэгүү
    103.14.36.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-06-19 09:27:40
    Яагаад байнаа. үнэнийг хэллээ гээд сэтгэгдэл устгаад байна уу
    203.194.114.203
    Мэдэгдсэн Хариулах