УИХ-ын 30 дугаар тогтоолыг эсэргүүцлээ
УИХ-ын 30 дугаар тогтоол барилгын салбарыг уналтад оруулж байгаа талаар Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, төрийн бус байгууллагууд хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.  Учир нь УИХ-ын 30-р тогтоолоор “Төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэхэд нөлөөлсөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 18 болон 181 дүгээр тушаалыг хүчингүй болгох арга хэмжээ авах” гэж баталсан нь барилгын салбарынхныг хэцүүхэн байдалд оруулаад байгаа гэнэ.

Одоогийн зах зээл дэх барилгын үнэ өртөгийг тооцон гаргаж буй ганц норм дүрэм болох 18 дугаар тушаал хүчингүй болвол орлох баримт бичиг байхгүй энэ үед барилгын  салбарынхны зах зээлийн бодит үнэлгээгүй болох аж. Дээрх тушаал хүчингүй болсонтой холбоотойгоор төсвийн шинэ норм дүрэм шаардагдах бөгөөд одоогоор шинэчилж амжихгүй болохоор хуучнаараа оруулах шаардлага гарах гэнэ. Гэтэл хуучин бичиг баримт нь аль 1980-аад оны үед батлагджээ. Өөрөөр хэлбэл наяад оны үнэ ханшаар одоогийн барилгын төсвийг тооцон гаргах төдийгүй 181 дүгээр тушаал үгүй болвол мөн социализмын үеийн хөдөлмөр зохицуулалтаар ажиллах  шаардлага барилгын салбарынханд тулгарах юм.

УИХ-аас дээрх тогтоолыг батлах болсон шалтгаан нь “царцсан” барилгуудтай  холбоотой бөгөөд улсын төсвөөс санхүүжилт авахдаа барилгын компаниуд төсөвт өртөгөө зохиомлоор өсгөсөн гэж үзсэнтэй холбоотой гэнэ.   Иймд барилгын салбарын  төрийн бус байгууллагын удирдлагууд хамтарч харьяа яамны тодорхой албан тушаалтнууд болоод төр засгийн өндөрлгүүдэд сонордуулга хүргэхээр болжээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.