ЕТГ-ын дарга “Gilead Sciences” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд нар элэгний С вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компанийн төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад “ЛФ азиа”, “Монголын элэгний эмгэг судлалын холбоо”, “Оном сан”-гийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд “Gilead Sciences” компанийн хүртээмж нэмэгдүүлэх үйл ажиллагаа болон шинэ зах зээл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Клиффорд Самуел хэлэхдээ  Гепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж эхэлсэн эм /Sofosbuvir/, эмчилгээг манай улсад хямд үнээр нийлүүлэх болсон тухайгаа дурдаад элэгний С вирусийг арилгах талаар гаргасан эмийнхээ талаар товч танилцууллаа.

Элэгний С вирүс нь Монголын хүн амын 10 хувийг хамарсан гэсэн судалгаа байдаг ба архаг халдварт өвчин юм. Тус эмийг манай улсад нэвтрүүлснээр С вирусын эмчилгээгээр дэлхийн хэмжээнд хүрч ажиллах боломж нээгдэж байгаа талаар хэллээ.

Уулзалтын төгсгөлд ЕТГ-ын дарга П.Цагаан хэлэхдээ дэлхий нийтэд, тэр тусмаа Монгол Улсад өндөр тархалттай байгаа энэ өвчний талаар шинэ эм гарган хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд ажиллаж байгаад нь дэмжиж буйгаа илэрхийлээд уг эмийг мэргэжлийн байгууллага судалж шинжлэн Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлэх талаар зөвлөөд ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.