Т.Санчир Филиппинд дахин тоглоно
Монгол улсын шигшээ багийн тамирчин Т.Санчир мэргэжлийн тамирчны хувиар Филиппин улсын сагсанбөмбөгийн дээд лигийн ““Barangay Ginebra San Miguel Kings” багтай гэрээ  байгуулан тус улсыг зорьсон нь саяхан. Гэвч тэрбээр тус багтай байгуулсан гэрээгээ өөрийн хүсэлтээр цуцалсан юм. Одоогоор эх орондоо ирээд байгаа Т.Санчир энэ оны сүүлээр дахин Филиппин улсад очиж тоглохоор болсон байна. Тэрбээр хоёр багаас урилга авсан бөгөөд аль нэгийг нь сонгож гэрээ байгуулна гэлээ. 

Филиппин улсын мэргэжлийн лиг “PBA” нь Ази Тивдээ хамгийн анх байгуулагдсан мэргэжлийн Холбоо, Лиг бөгөөд энэ онд 40 жилийн ой нь тохиох юм. PBA нь мөн үүсгэн байгуулагдсан хугацаагаараа дэлхийд зөвхөн NBA-ийн дараа ордог хамгийн ахмад Лиг бөгөөд зохион байгуулалт, багуудын чансаа, тамирчдын өрсөлдөөн, мэдээ мэдээлэл, шууд дамжуулалт, шилжилт хөдөлгөөн, бизнесс зэрэг олон талаараа Азидаа төдийгүй дэлхийд шилдэгт тооцогддог мэргэжлийн Лиг юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ном 2015-06-22 06:36:17
    Номын сан зарна 95705545 ,Дээр үеийн ховор хуучин номнууд сэтгүүл намын их хуралуудын тогтоолууд, 180 гаруй романууд, Монголын нууц товчоо 1947 он зэрэг номнууд...
    150.129.141.140
    Мэдэгдсэн Хариулах