65270 иргэн оношилгоо хийлгэжээ
“Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 11 аймагт Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвийн хөрөнгөөс “Оношилгооны төв” байгуулахаар шийдвэрлэсээ нь саяхан.  Үүний дагуу 11 аймгийн оношилгооны төвийг 15-24 нэр төрлийн нийт 19,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан билээ.

Тухайн аймгуудын оношилгооны төвийн барилга, тоног төхөөрөмжийн өрөөний засварт 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгдсэн. Мөн ЭХЭМҮТ-ийн “Хүүхдийн зүрх судас, цусны эмгэг, хавдрын эрчимт эмчилгээний цогцолбор төв”-ийг байгуулахад 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байв. Ийнхүү эрүүл мэндийн салбарт дээрхи чиглэлээр нийт 23,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулаад байна.

Өнгөрсөн 4 дүгээр сарын 1-ний өдөр нээлтээ хийсэн оношилгооны төвүүдэд 2014 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 31-ны хооронд нийт 65,270 гаруй иргэн оношилгоо хийлгэжээ. Тодруулбал, оношилгооны төвүүдийг орон нутагт нь байгуулснаар оношлогоо, шинжилгээ хийлгэхээр нийслэл хотыг зоридог иргэдийн тоо буурч, зардлаа хэмнэн, орон нутагтаа чанартай оношлогоо эмчилгээ хийлгэх боломж бүрдэж, чирэгдэл багасч байна. Зөвхөн нэг аймгийн 2013 оны статистикаас харахад 13А маягтаар Улаанбаатар хот уруу 3 дугаар шатлалын эмнэлэгт нийт 770 хүн оношилгоо, шинжилгээ хийлгэхээр явснаас 370 нь Компюьтер томографи, 358 нь Уян дуран, 168 нв доплерографийн шинжилгээг хийлгэх зорилгоор тус тус явсан байна.

Тэгвэл энэ их чирэгдэл, урсгалыг бууруулах зорилгоор орон нутагт нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасан чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүхий оношилгооны төвийг ашиглалтад оруулах ажил ийнхүү 11 аймгаас эхлээд байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.