
Монголын Үндэсний кино урлагийн академиас уламжлал болгон зохион байгуулдаг “Academy awards Mongolia-2014” кино наадам энэ сарын 13-нд болох гэж байна.Энэхүү кино наадам нь шинээр дэлгэцнээ тавьж буй уран бүтээлийг олонд түгээх, сурталчлах, уран сайхны, баримтат, богино хэмжээний киног бүртгэлжүүлэх, шилдэг уран бүтээлчдийг тодруулах зорилготой. Одоогоор 10 гаруй уран сайхны кино, 5-6 баримтат кино бүртгэлүүд байгаа аж. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр хүртэл шинээр хийсэн киноноос шилдгийг нь шалгаруулах юм. Энэ жилийн наадамд ӨМӨЗО-ноос хоёр, Япон, ОХУ-аас тус бүр нэг киногоор оролцох санал иржээ.
Шилдэг кино, шилдэг эрэгтэй дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг найруулагч, шилдэг хөрөнгө оруулагч зэрэг 18 номинацид Монгол киноны шилдгийн шилдгүүдийг шалгаруулна. Тус наадмын улаан хивсний ёслол энэ сарын 13-нд “Монгол шилтгээн”-д болох юм.
Г.Уянга
оллоо.мн