Идэвхжүүлэгч, уран илтгэгч, домогт арилжаачин, Уолл стритийн хөрөнгийн оператор байсан Жордан Бэлфорт Монголд ирлээ.
Хууль бусаар мөнгө олох, татвараас зайлсхийх, хөрөнгө орлогоо нуун дарагдуулах, хөрөнгө оруулагчдыг хуурч мэхлэх, авлига өгөх, мансууруулах бодис хэрэглэх, биеэ үнэлэгчидтэй зугаацах зэрэг үйлдлээрээ Jordan Belfort тухайн үедээ Wall Street-д зартай нэгэн байлаа.
Тэрээр 1962 онд АНУ-д төрсөн бөгөөд анх сургуулиа төгсөөд, үнэт цаасны арилжааны салбарт мэргэжлийн гараагаа эхлүүлж байжээ. Тэрээр хөрөнгийн зах зээлд олон жил ажилласан. Жордан Бэлфорт сүүлийн хориод жилийн турш АНУ, Австрали, Африк, Англи гэх мэтийн дэлхийн маш олон орнуудын бүх төрлийн бизнесменүүдтэй өөрийн туршлагаасаа хуваалцаж, хамтран ажиллаж өндөр үр дүнд хүрчээ.
Энэ удаа тэрээр Монголын гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын нэг болох ноён Жеймс Пассин болон “СиБиЭм” ХХК-ийн урилгаар Монголд хүрэлцэн ирэхээр болсон байна. Өнөөдөр буюу зургадугаар сарын 6-нд "Blue Sky" зочид буудалд Монголын бизнес эрхлэгчид, улс төрчид болон холбогдох хүмүүстэй оройн турш ярилцах юм байна. Тэрээр өөрийнхөө амьдралын талаар “Wolf of Wallstreet” гэдэг ном бичиж байсан ба мөн ийм нэртэй кино 2013 онд Холливудад хийгдсэн байна. Уг кинонд Жордан Бэлфортын дүрийг нэрт жүжигчин Леонардо Ди Каприо чадварлагаар бүтээсэн байдаг.
www.olloo.mn