Барилгын Зөвлөгөө, Мэдээллийн Төвийн захирал Г.Батсүхтэй ярилцлаа.
-Манай улсын эдийн засгийн байдал хүндэрч эхэллээ. Энэ хямрал барилгын салбар хэрхэн нөлөөлж байна вэ?
-Төсвийн хөрөнгөөр олон барилга баригддаг. Одоогийн байдлаар энэ барилгууд зогсонги байдалд орчихоод байна. Мөн хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа орон сууцны болоод оффисын барилгуудын борлуулалт буурч байна. Эдгээр барилгуудын борлуулалтаас шалтгаалаад барилгын үйлдвэрлэлүүд зогсонги байдалд орчихоод байна. Гүйцэтгэгч байгууллагууд ажлын байргүй болж, барилгын материалын үйлдвэрлэлүүдийн болон ханган нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлогдохгүй байна. Барилгын салбар бол өөрөө маш олон салбарыг хамарч, дэмжиж явдаг. Эдийн засгийн нөхцөл байдлаас болоод эдгээр барилгуудын үйл ажиллагаа уналтад орж байгаа.
-Ам.долларын ханшийн өсөлт барилгын салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Өнөөдрийн эдийн засгийн уналт, ам.долларын өсөлт бол барилгын салбарт том цохилт болж байна. Ам.долларын өсөлтөөс болоод өнгөрсөн жил 100 төгрөгөөр авч байсан бүтээгдэхүүн 130 төгрөг болох жишээтэй. Гэтэл энэ бол эргээд иргэдэд үнийн өсөлт болж очно л гэсэн үг шүү дээ.
-Орон сууцны үнийг бууруулахын тулд яах ёстой вэ?
-Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүнчлэн дэд бүтэц, дулааны асуудал нь бүрэн шийдэгдэж чадахгүй байна.
-Сүүлийн үед барилгын борлуулалт буурч байгаатай холбогдуулан ирэх намраас барилгын үнэ буурах болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд байна?
-Аливаа зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүний үнэд эрэлт нийлүүлэлтээсээ шалтгаалж өөрчлөлт ордог. Орон сууцны зах зээлд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчид борлуулалтын үйл ажиллагаа бага байгаагаас үүдэн хөрөнгө оруулалтаа татаж байна. Энэ нь эргээд нийлүүлэлтийг бууруулна. Улаанбаатар хотод барилга, байшин нэмж барихад дулааны хүрэлцээ муу байна. Үүнээс болоод нэмж орон сууцны хороолол барихад хүндрэлүүд гарч байна. Нийлүүлэлт багасаад ирэхээр үнэ нэмэгдэхгүй ч тогтвортой байх болов уу. Иргэд нэг ёсондоо хүлээлтэд орчихлоо. Иргэдэд үнэ буух байх гэсэн таамаглал байгаа. Үнэ тогтворжих байх. Түүнээс өмнөх жилийн хэмжээндээ хүртэл буурахгүй байх. Яагаад гэвэл нийлүүлэлт бага байна. Хуралдан авч байгаа иргэдийн тоо тодорхой хэмжээгээр буурч байгаа.
-Саяхан Засгийн газраас орон нутагт 7 хувийн хүүтэй орон сууцны зээл олгохоор болсон. Энэ нь барилгын компанид дэмжлэг болж чадах уу?
-Энэ зээл орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа барилгын салбарт дэмжлэг болно. Энэ зээлийн зөвхөн орон сууц гэлтгүй амины орон сууцад олгохоор болж байгаа нь сайн хэрэг.
-Барилгын салбарт төрөөс нэлээдгүй дэмжлэг үзүүлээд байгаа. Гэтэл барилгын үнэ байнгын өсөлттэй гардаг. Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Эрэлтээсээ гадна нийлүүлэлт талдаа бид дэмжлэг үзүүлэх ёстой. Тэгж байж энэ үнэ тогтвортой байна. Иргэдийн дунд нэг буруу ойлголт байдаг. Хамгийн их өсөлттэй байгаа нь зэрэглэлийн орон сууц. Стандартад тансаг болон нийтийн орон сууцны стандарт гэж байдаг тэрэнтэй бас хольж хутгаад байна л даа. Дэндүү үнэтэй гэсэн ойлголт байгаад байдаг. Тансаг зэрэглэлийн орон сууцнууд бол хамгийн үнэтэй чанартай гэсэн материалаар хийгдэж байгаа болохоор үнэтэй байхаас өөр арга байхгүй.
П.УНДРАМ
Оллоо.мн