Тамхины хяналтын хуулийг туйлшруулах хэрэггүй
Тамхины хяналтын тухай хууль батлагдсанаар тамхины асуудалд цэг тавигдсан уу гэвэл үгүй. Гэрт гадаагүй тамхи татах хүмүүс, гудамжаар дүүрэн хөглөрөх тамхины иш өмнө нь ч байсан. Одоо ч байна. Үүгээр тамхины хяналтын хуулийг буруутгах гэсэнгүй. Тамхи татдаггүй хүмүүсийн эрх ашгийг тамхи татдаг хүмүүсийн эрх ашгаар  хамгаалсан энэхүү хуулийн хэрэгжилт өнөөдөр ямар байгаа талаар хууль санаачлагч буюу энэхүү хуулийг "өмчилчихөөд" байгаа хатагтай Л.Эрдэнэчимэгт дуулгах гэсэн юм. Дэлхийн ямар ч улс орнуудад энэ тухай хуулийг батлахдаа нэгэнт тамхинд орсон нөхдүүдийнхээ эрх ашгийг тооцоолж үзсэн байдаг.

Өөрөөр хэлбэл хууль буцаж үйлчилдэггүй гэх зарчим. Тамхины хяналтын тухай хуулиар өсвөр үе, ирээдүйн залуучуудыг тамхинаас алхам ч гэсэн хол байлгах ёстой болохоос нэгэнт тамхинд нэвширтлээ орчихсон хүмүүст бол эрх ашгийг нь тооцоолоод агааржуулалтыг шийдсэн тамхи татах тусгай цэг байгуулахыг зевшөөрөх л ёстой. Тамхи нь хүний биед юу юунаас илүү хортой болохоор өөрийн савлагаан дээрээ сануулсан байдаг. Хортой гэдгийг мэдсээр байж баагиулах хүсэлтэй нөхдүүд тусгай цэгтээ очоод хэчнээн л бол хэчнээнээрээ угсруулаад суухад тамхи татдагүй хүн хажууд нь очоод сайн дураараа суухгүй нь л лав.
 
Харин зөвшөөрөгдсөн цэгийг байгуулсан байхад тамхи татдаггүй иргэнийг дам тамхидалтад өртүүлэх юм бол шаардлагатай арга хэмжээг авахаар хуульчлах нь зөв. Тамхи татах өрөө бий болгосноор бусад өрөө рүүгээ нэвчинэ ялгарах зүйл байхгүй хэмээх эрхэм хууль санаачлагч хэлээд авна лээ. Уг нь хөгжиж буй орнуудад бол бусад өрөөнүүд рүү утаа нь нэвчээд байхааргүй, тамхи татдаггүй хүний эрүүл мэндэд нөлөөлөхгүйгээр зохицуулаад өгөх хэрэгтэй.
 
Монголчууд бид ч яахав. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаа энэ үед холоос манайхыг зорин ирж буй зочид Чингис хаан олон улсын хилээр хөл тавьмагцаа л торгууль. Учир нь манайд зөвшөөрөгдсөн цэг байхгүй. Яагаад байдаггүй юм бэ гэж асуувал хууль санаачлагч нь дэмжихгүй байгаа юм гэж тэнэгтэхээс өөр аргагүй. Үүнийг алдаа болжээ, засья гэхээр цээжээрээ хамгаалаад улайраад эсэргүүцээд байгаа нь ойлгомжгүй.
 
Бас болоогүй үүнээс үүдээд гудамж талбай, зоогийн газар, уушийн газрууд, тоглоомын төвүүдийн гадуур дүүрэн тамхины иш, шүлс. Дотор өрөө байхгүй болохоор гадаа гадаалсан хэрэг. Энэ нь тэгээд хүүхэд залуучуудад үлгэр дуурайлал болоод байгаа гэж үү. Тамхи зуусан нөхдүүдийг харахаар харин ч сонирхол төрж, тамхи татах сэдлийг төрүүлэх нь нэмэгдэх талтай. Уг нь Тамхины хяналтын тухай хуулийн гол зорилго нь тамхидалтыг багасгаж, дам тамхидалтын хор уршгийг бууруулах, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах баймаар юм. Хөгжингүй улс орнууд
энэхүү асуудлыг хэрхэн шийдсэн байдгийг сонирхож үзлээ. Японд л гэхэд автобус, метроны буудал бүрт тамхичдад зориулсан тусгай шилэн, агаар сорогчтой хэсэг байдаг аж. Мөн амралт цэнгээний газар, олон нийтийн үзвэр үйлчилгээний газрууд болон ил талбайд ч тусгай өрөөнүүд байдаг юм байна.
 
Зарим оронд тамхи татах тусгай өрөөг албаар хүйтэн, тохь муутай байдлаар байгуулдаг аж. Ийм өрөөнд хэдэнтээ орж тамхи баагиулахдаа больё гэсэн бодол төрөхүйц байдлаар шийддэг хэрэг. Энэ нь цаад утгаараа тамхинаас гаргах сэдэл төрүүлэх гэсэн хэрэг. Ингэж ухамсарт нь зугуухан ойлгуулж тамхидалтыг багасгах бодлого барьж байхад манайхан л хүчээр шийдэх гэж мугуйдлах юм даа. Тамхинаас гарахаа хүрвэл хуульгүй ч гарна. Татахаа хүрвэл хуультай ч татна.

Нийслэл таймс
П.Дөлгөөн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • O 2014-05-11 16:05:01
    USAN TENEG ABGAI
  • Зөв шүү 2014-05-08 07:57:57
    Энэ Эрдэнэчимэг ганцаараа ухаантай юм уу. хайшаа юм. Бусдын үгийг сонсохгүй байна гэдэг толгой дотроо устай байгаагийн шинж дээ. хөөрхий
  • Иргэн 2014-05-08 04:35:17
    Энэ хуулийн буруутай тал нь тамхи зардаг бооний цэгуудийг хорьж тамхины унийг хуурамчаар усгуулж байна. Насанд хурээгуй хунд зарахгуй гээд л заачих хэрэгтэй юм биш уу!!