Таван толгойг "Эм Си Эс"-д өгөхөөр талууд ярилцаж байна
Төрийн өмчийн “Эрдэнэс тавантолгой” компани үнэхээр сайн ажиллаж байгаа. Одоо дансандаа доллартай болсон. Биднүүсийн аль зургаан жилийн өмнө зээлээр аваад идчихсэн мөнгийг, хүн болгоны нэг сая төгрөгийн өрөндөө нүүрс нийлүүлэн дуусч байна. Таван толгойд итгэх ард түмний итгэл 1072 хувьцааны горьдлого дахин нэмэгдлээ. “Таван толгой” бол миний бас таны компани. Тийм учраас би байн байн бичиж, чих тавьж ажлыг нь шалгаж дүгнээд байгаа юм. Учир нь миний 1072 ширхэг хувьцаа энэ компанид байдаг. Хүн юм болсон хойно хурдхан шиг хувьцаандаа ногдох ашгийн мөнгийг авч амьдрах, үнэ нь өсөх юм бол хувьцаагаа зарж саятан болохыг санаархалгүй яахав. Урьд зээлээр аваад идчихсэн мөнгөнийхөө өрийг өгч дуусгана гэдэг бол энэ Засгийн газрын ч, “Эрдэнэс таван толгой” компанийн захирал Я.Батсуурийн том гавьяа. Бидний 1072 хувьцаа хурдхан шиг өсөж мөнгө болох аргууд олон бий. Таван толгойнхоо нүүрсийг газар дээр нь зарж мөнгө босгох.

Гадаадын нэр хүндтэй оператор компани оруулах, эсвэл үндэсний томоохон компанийг дэмжиж удирдлагыг нь өгөх зэрэг. Улс төрийн хүрээнийхэн ярилцаж, хэлэлцэж байна. Харин тэд гурав дахь замыг нь сонгожээ. “Таван толгой”-н ордоос нүүрс ашиглахыг удирдах эрхийг “Эм Си Эс” компанид өгөх төсөл их л болгоомжтой яригдаж эхлэв. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар орно. Алтанхуягийн Засгийн газрын хийсэн хамгийн зөв шийдвэр энэ байж болно. Монголчууд бид уул уурхайгаараа улстөржиж цаг хугацаа алдаж, хэрэлдэж, уралцаж муудаж ханавал ханах болсон. Манайхан чинь нарийн бүдүүн төмөр зам тавина гээд найман жил хэрэлддэг улс даа.
 
Тэр үед Монголын "Таван толгой” нөөцөө задалчихаад дэлхий гайхаж Монгол руу валют урсаж байхад сураггүй байсан Орос, Казакстан улсын коксжих нүүрсний ордууд олборлолтоо хийж Хятад руу экспортлоод эхэлжээ. Гэтэл бид хэрэлдсээр чи олигархи, энэ хулгайч гээд л заамдалцаад зогсч байгаа. Уул уурхай эрчим хүчээр мэргэшсэн үндэсний томоохон нэг, хоёр компаниа дэмжсэн шиг дэмжиж дэлхийн том компаниудын тоонд бодлогоор хүргэх нь Монгол Улсын хөгжилд нэмэртэй. Тэгвэл Таван толгойн нүүрсний бассейныг “Эм Си Эс" компанид менежментээр өгөх хувилбар бол хамгийн сайн нь байх. Уул уурхай, эрчим хүчний салбарт "Эм Си Эс" Монголдоо толгой цохих бүтээн байгуулалт хийж чаддагаа харуулсан компани. Ядаж хүний нөөцөө бэлтгэчихсэн, гэрээ хийгээд сурчихсан, манай урдаа барьдаг компани. Таван толгойг ЭмСиЭс-д өгнө гэхээр зэрэг л коммунист сэтгэлгээний хорсол буцалж, иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцээд занаж зүхээд гарна даа гэж бодож байлаа. Ард түмний сэтгэлгээ өөр болжээ. Хөрөнгөт нийгэм байгуулахад, төрийн бодлогоор дэмжиж томруулсан, длхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компаниуд л улсыг авч явж чадна гэдгийг сэхээтнүүд ойлгосон байна. Твиттерт улстөр, эдийн засаг сонирхдог, айхтар зөв сэтгэлгээтэй хүмүүс байдаг юм. Тэдний санал бодлыг сонсох санаатай “Таван толгойг” “Эм Си Эс”-д өгөхөөр талууд ярилцаж байна. Зөв үү Буруу юу гэж бичсэн юм. Твиттерийнхэн за муусайн олигархууд хувааж идлээ гээд зүхэж гарах байх гэж санасан юм. Гэтэл манай хүмүүсийн сэтгэлгээ шал өөр болжээ. Нийт 69 жиргээч дэмжиж саналаа бичсэн байна. Хоёр нөхөр эсэргүүцжээ. Өөрөөр хэлбэл, ЭмСиЭс компани түүний удирдлагын багийг ард түмний таван толгойг аваад явна гэдэгт итгэж байна. Хэдэн жилийн өмнө бол муусайн олигархиуд Хятадтай нийлж тавантолгойг минь хулгай хийлээ гээд л хараал тэмцэл болох байсан юм. Хөрөнгөтөн нийгэм байгуулахад ард иргэд бэлэн болжээ гэж дүгнэж болно. Жиргээчид үнэтэй санал хэлж байна. “Эм Си Эс” аваад явж чадна. Өөрийн хөрөнгөөр тавьсан хар зам, нүүрс коксжуулах үйлдвэр, цахилгаан станц ч бий. Ядаж л тохиолог сууринтай. Шууд ашиг хувааж чадах компани гэж итгэж байна. Ийм итгэл гэдэг бол улс төрийн шийдвэр гаргагчдад урам, бурам л гэсэн үг.
 
Харин компанийн засаглалыг хамгийн ил тод байх, төрийн оролцоог хязгаарлах, хувьцаа эзэмшигч бидний оролцоог нэмэгдүүлэх зэрэг гэрээгээ нарийн хийх хэрэггэй гэж жиргээчид зөвлөж байна. Харин “Эм Си Эс”-ийн удирдлагууд бүх ард түмний хувьцаа эзэмшсэн компанийг ав гэвэл бөөн дараа яршиг гэж хэлэх юм биш байгаа. Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөд улс төрийн шийд гаргахаар ярилцаж байна. Энэ компанийн хувьцааг АН, МАН-ын томоохон улстөрчид эзэмшдэг. Ер нь хаант засгаас авахуулаад ардчилсан төр засагтай улс орнууд ч гэсэн нефть, алт, зэс, нүүрс, зэрэг улс орныхоо баялгаас толгой улстөрчид нь хувь эзэмшдэг нь дэлхийн жишиг. Уншигч танд “Эм Си Эс”-д манай улстөрчдийн эзэмшсэн хувийг хөрөнгө оруулалтын мэдүүлгээс нь толилуулъя. Улстөрчдийн тухайд МАН-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 3%, Сү.Батболд, гишүүн асан Ц.Мөнх-Оргил, АН- аас ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү, Д.Зоригт нар тодрхой хувь эзэмшдэг байна. Гэхдээ тэд үүнийгээ ХОМ-тээ дурьдаагүй байна. Би ч гэсэн 1072 хувьцаагаа өсгөхийг “Эм Си Эс”-д даалгаж баяжмаар байна шүү.
 
Нийслэл таймс
Г.Дашрэнцэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-07 01:27:01
    Demjij bna
    103.26.193.9
    Мэдэгдсэн Хариулах
  • сайхнаа 2014-06-07 01:09:36
    Тэр нь дээр л дээ
    202.179.11.30
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-06 15:01:46
    зøв шийдвэр гэж бодож байна.мсs боловсрол мэдлэг оюун ухаанд суурилдаг сайн менежменттэй санагддаг .гэхдээ олсон ашгаа ард тvмэндээ ,улсдаа,комранидаа шударга хуваарилаж ил тод ажиллах хэрэгтэй аяндаа л харагдана даа .одоогийнхоор бол хэдэн улс торчид ура
    103.26.193.2
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe 2014-06-06 10:55:26
    tegeed l nuguu baya chuud luu numgu nj orjon dee. lol! Mongol chuud neeree ersdiigee deerelhuuled surtsad ulsuud yumaa
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • hudalch 2014-06-06 10:53:47
    undesnii operator gej hudlaa shaaj bgn. MCS d tiin zergiin undur bolvson huch bhgui. undesnii operator gej hudlaa shaaj bdg nuguu l neg Leighton, Macmahon gesen Avstraali operatoruud orj irne. Mongol chuudaa seereecheee!!! Seeereech!!! ene uguig bichij bg
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоригоо 2014-06-06 09:13:17
    Тэр нь дээрдээ. Эс тэгвэл нөгөө л шахааны бизнес цэцэглээд цөөн хэдэн улс төрчид хуваагаад л идчих нь дээ
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • ARD 2014-06-06 06:20:50
    umhii debil anarhistuudiin hulsnii bicheech dashrentsen chi biee unelj amidrahaas ichij? oi chin gutahgui bn uu???
    103.26.193.15
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2014-06-06 05:32:48
    jenko bhgui bolohoor ugch bga yum ter tumur zamd jenko shavar bologui bol udiid mongold ter ih tom ovriin mashinii hereg bhgui shu de
    49.0.156.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Zuv 2014-06-06 03:05:36
    Mongoliin companiud tomorch neg uurhaitai baij baigaad dahiad negiig ajilluulna geed avah gej baival sain baina. Ted avbal uurhain mongo mongoldoo uldene demjij bna. Bidnii hen neg chadaj baival bayartai bna.
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2014-06-06 01:47:29
    Дэмжиж байна төр хэзээ бизнесийг зах зээлийн зарчмаар нь зөв менежмент хийж авч явж чадахгүй
    103.26.192.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-06 01:45:10
    Би ч бас дэмжиж байна.
    202.170.69.69
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2014-06-06 01:30:08
    Энэ Дашрэнцэн зориуд ёгтолж бичив үү, эсвэл үнэхээр ингэж ойлгов уу? “Эрдэнэс тавантолгой” компани чинь ченжүүдэд уурхайгаа түрээслээд тэд нар нь нүүрсийг нь хямд үнээр Хятад руу зөөж, угаасан нүүрс үйлдвэрлэж байгаа зэргэлдээх "Энержи ресурс" ХХК-ийн үй
    202.179.14.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-06 01:13:13
    Yag zuv, demjij bna. Mongol orniig Erdenet, MCS, MAK g.m undesnii tomoohon komponiud l avch yavna. Undesniihee tom kompaniudiig iluu tomruulj ulsiin tusuvuu burduulj jijig dund kompaniudaa tomortol ni tatvargui bolgooch. UIH, Zasgiin gazriin bodlogiig dem
    103.26.193.13
    Мэдэгдсэн Хариулах