"Арева майнс" компанид "Кожеговь"-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр авч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 1924 өргөдлийн дугаар олгож, 926-г нь хүлээн авчээ. Ашигт малтмалын хуулийн дагуу өргөдлүүдийг хянаж үзээд 343 тусгай зөвшөөрөл шинээр олгосон байна. Мөн зөвшөөрөл олгох боломжтой 457 өргөдлийг орон нутгийн удирдлагаас нь санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн аж.
 
Мөн Ашигт малтмалын газраас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан- Уул, Зөөвч-Овоогийн ордуудад уран олборлох ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг Францын “Арева Майнс” компанийн охин компани болох “Кожеговь”-д олгосон байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар Зөөвч- Овоо ордыг хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг төлөөлж “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компаниуд хамтарч “Арева майнс” компанийг байгуулан тус компанид “Кожеговь”- ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр болоод байгаа юм.
 
Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа “Манай улс ураныг ашиглахдаа төрийн бодлого, хууль тогтоомжуудад заасны дагуу зөвхөн шар нунтгийн хэмжээнд л боловсруулна” гэв. Монгол Улс одоогоор ураны хайгуулын 49 тусгай зөвшөөрөл олгоод байгаагаас 27-г нь Францын “Арева” компани эзэмшдэг. Үүнээс 15 нь Сүхбаатар аймагт, 12 нь Дорноговь аймагт байгаа. Мөн сүүлд олгосон ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг оролцуулаад Монгол Улс одоогоор ураны “А” зөвшөөрөл тавыг олгоод байна.
Зууны мэдээ
Г.Ганаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөөх 2015-06-30 13:00:37
    Газраа ухуулахаас өөр ид шидгүй дарга нар минь дээ. Жаахан боловсролтой даргатай ч болоосой
    1.29.13.210
    Мэдэгдсэн Хариулах
  • l 2015-06-26 14:52:02
    franciin companud nigeriig tsolomson l gd bga shv yadin baisin
    150.129.142.47
    Мэдэгдсэн Хариулах
  • эргүү монголчууд үх 2015-06-26 07:08:55
    япон франц улсууд газрын хөрснөөс арчигдах болтугай уухай
    103.229.122.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-06-26 02:18:41
    монголын баялаг лиценз нэрээр нэг ам цаас болж энд тэндхийн улсуудад зарагдаж үрэгдэж барьцаалагдаж хөрөнгө болж явдаг л боллоо доо.
    202.126.91.201
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2015-06-26 02:15:47
    энэ цагийн удирдагч нэртэй луйварчидийг ШҮҮХ ӨДӨР ИРНЭЭ. яах гээд шунаад байнаа. алтан авсанд хэвтэнэ гэж бодоо юу? хөсрий даавуун бооно доо.
    203.194.114.239
    Мэдэгдсэн Хариулах
    • бодол 2015-06-30 13:02:59
      Үндсээр нь үгүй хийгээд хүүрийг нь үнсэн товрог болговол л дээрдээ
      1.29.13.210
      Мэдэгдсэн Хариулах