Ж.Амарсанаа: Элэгний с вирусийг 70-80 хувь устгадаг эмийг монголд оруулж ирнэ
АНУ-д элэгний С вирусийг устгадаг нэгэн шинэ эмийг эмчилгээнд  нэвтрүүлж эхлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл энэ эмийг  Монголд хямдралтай үнээр нийлүүлэхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас  тодрууллаа.
 
- Таныг НҮБ-ын Хүн амын сангаас зохион байгуулсан олон улсын хуралд оролцоод ирсэн гэж сонссон. Энэ үеэр АНУ-ын  “Gilead” эмийн компанитай уулзаж, элэгний С вирусийг устгадаг эмийг Монголд  оруулж ирэхээр болсон гэсэн. Энэ тухай товчхон мэдээлэл  өгөөч?

-АНУ-ын “Glead science” компани “Sofosbuvir” нэртэй элэгний С вирусийг эмчлэх эмийг өнгөрсөн арванхоёрдугаар сараас эмчилгээнд нэвтрүүлсэн. Үүнийг тус улсын Эм хүнсний агентлаг өнгөрсөн оны сүүлчээр баталж, зах зээлд гаргах зөвшөөрлийг нь өгсөн юм. Тиймээс   энэ эмийг манай улсад  хөнгөлөлттэй үнээр  нийлүүлээч гэсэн хүсэлтийг тус компанид тавьсан юм.  Энэ эмийн  нэг курс эмчилгээг АНУ-д 84 мянган ам.доллараар хийдэг юм байна. Харин манай улсад курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээлийн үнээс 44 дахин хямдаар нийлүүлэхээр болсон.  Эмийн томоохон үйлдвэрийн шинэ эмийг ер нь хямдруулдаггүй юм. Мөн буурай хөгжилтэй орнуудад эмийн хадгалалт, хэрэглэх горимыг алдах эрсдэлтэй тул нийлүүлдэггүй.  Гэтэл энэ компанийнхан манай улсад ийм өгөөмөр сайхан сэтгэл гаргасанд баярлаж байна

-Энэ шинэ эм эмчилгээний хувьд өндөр үр дүнтэй гэж байсан. Үнэхээр зургаан сарын курс эмчилгээний дараа бүрэн эдгэрэх болов уу?

-”Sofosbuvir” эмийн тухайд өвчлөгсдийн 70-80 хувь нь бүрэн эдгэх нь баталгаатай болохыг нотолчихсон. Түүний дараа дээрх эмтэй хавсарч бэлтгэсэн эмийг удахгүй эмчилгээнд нэвтрүүлэх гэж байна.  Энэ нь Sofosbuvir+Ledipasvir гэсэн нэгдэл гэсэн үг. Үүнийг Монголд оруулж ирснээр эдгэх магадлал 95-99 хувьд хүрнэ гэдгийг АНУ-ын эрдэмтэд тооцоолсон байгаа.

-“Sofosbuvir” эмийг Монголд хэзээнээс нийлүүлэх вэ?

-Энэ компанийнхан тавдугаар сарын сүүлчээр Монголд ирж, эмээ хэрхэн нийлүүлэх талааар ярилцаж, гэрээ хэлцэл хийнэ. Манай талаас тэдний эмийг хүндрэл чирэгдэлгүйгээр эмийн бүртгэлд бүртгэх шаардлага бий. Энэ тал дээр бэрхшээл гарахгүй гэж найдаж байна.  Энэ эм нь элэгний С вирусийн 70-80 хувийг устгах чадвартай. Үүний дараа “Glead science” компани ledipasvir, sofosbuvir-ийн холимог эмийг зах зээлд нийлүүлэх гэж байгаа юм билээ. Энэ эмийн үйлчилгээ 90-95 хувь гэсэн. Энэ эмийг хөнгөлөлттэй нөхцлөөр авах тухай ярилцаж, нааштай хариу авсан.

Э.БЭРЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-05-12 06:07:50
    хэрэв эдгээдэг бол ч сайхан л байна. сүүлийн үед үнэгүй үзлэг эмчилгээ гээд байгаа зарыг хараад айдаг болсон ш дээ. ялангуяа солонгосоос тийм юм их ирэх юм. Монголчуудын үнэгүй юманд нугасгүйг мэдсэн харийнхан жинхэнэ туршлага хийгээд явдаг юм шиг байгаа
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах
  • zzz 2014-05-11 10:24:42
    hun muulj bgaa humuus oorsdoo b, s birusiin esreg ymar buyntai ym hiigeed muulaad bgaa ym amarsanaad bayrlalaa birustei humuus l ene zoblng oilgono chi jinhene bodit ajil hiij bna odoo b birusiin esreg ym oruulj irbel mon ch olon hund buyn bolj gabiya bai
    220.245.169.143
    Мэдэгдсэн Хариулах
  • 11 2014-05-09 04:25:34
    -АНУ-ын “Glead science” компани “Sofosbuvir” нэртэй элэгний С вирусийг эмчлэх эмийг өнгөрсөн арванхоёрдугаар сараас эмчилгээнд нэвтрүүлсэн. Үүнийг тус улсын Эм хүнсний агентлаг өнгөрсөн оны сүүлчээр баталж, зах зээлд гаргах зөвшөөрлийг нь өгсөн юм.
    202.21.115.194
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-09 02:16:11
    Амарсанаа эмчид маш их баярлалаа. Хэрэв энэ эм монголд орж ирэх юм бол ёстой буянтай ажил болно доо. Олон хүн амарсанаа эмчид баярлалаа гэж хэлэх болно. Амарсанаа эмч элэг эмчлэх талаар маш их ажлыг амжилттай хийж байна. Эрүүл мэндийн салбарт өөр олон ажи
    203.169.50.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Grl 2014-05-08 23:11:12
    Nayrlalaa olon hund nasiig n nemehnee buyntai huu uma zaluu hun iim hurdtai sanaachlagatai setgeltei baihad uls oron hugjino doo .Bayrlalaa amjilt
    203.194.114.219
    Мэдэгдсэн Хариулах
  • teneg saidaa 2014-05-08 14:35:58
    teneg gar mine ter balai turshiltaa chi uur deeree ehleed turshchihaa. tegeed harya.
    112.72.13.119
    Мэдэгдсэн Хариулах
  • ene ariun yvdal mun uu 2014-05-08 04:43:06
    deer 2 hun hatuu bolovch unen ug hellee.yaduu buurai orond turshilt hiih gj niiluulelt hiideg harin erh buhii alban tushaaltan ajil hiisen ner zuuj ard tumneeree togloj turshult hiilguulj bna.bolioooooo
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах
  • oruul bid awaya 2014-05-08 04:10:12
    awnaaa awna. amjilt uhsie
    202.21.118.98
    Мэдэгдсэн Хариулах
  • yuun hungulult ve  2014-05-08 03:39:08
    Yuun hungulult ve. Tiim yum baidag gej duulaagui l um bn. Harin shine emiinhee gaj nuluug sudlah zorilgoor unegui niiluuldeg gej medeh um bn. Chi ter ny deer ny ajlaad baigaa um bishuu. Gemgui tsarailsan novsh umdaa chi. Hungulult uzuul bn gene.
    1.211.70.43
    Мэдэгдсэн Хариулах
  • novsh yumda 2014-05-08 02:20:15
    Usa.d heregleend oroogui emiig mgl.chuud seer turshih geed bgamu haasha yum, iimerhuu em dor hayj 5-10jiliin daraa l ur dun haragdana shu dee Mungunii tuluu yu ch hiihees butsahgui boljee
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах