Өмнөд Солонгос Пхеньяний шаардлагад татгалзлаа
Хойд Солонгос төөрсөн загасчидтайгаа уулзах шаард­лага тавьсанд Өм­нөд Со­лон­госын засаг за­хир­гаа татгалзсан тухай CNN мэ­дээлэв.

Умардын завьтай гурван загасчин өнгөр­сөн бямба гарагт төөрч, Өмнөдийн эрэгт очсон талаар Нэгтгэлийн яам­наас мэдэгдсэн байна. Гурван загасчны хоёр нь Өмнөдөд үлдэх хүсэлтэйгээ хэлсэн бол нэг нь нутаг буцахаар шийдсэн аж. Хоёр Солонгосын зэв­сэггүй бүсээр дамжуулан уг загасчныг өнгөрсөн мягмар гарагт явуулжээ.

Өмнөдийн тал үлдсэн хоёрыг нь шал­гахаар ший­дээд байгаа юм. Харин Пхеньян факсаар явуулсан шаардлагадаа Өм­нөдөд үлдэж байгаа хоёр загас­чинтай нүүр тулан уулзахаа дурьд­санаас гадна уг явдлыг “хүн хул­гайлсан хэрэг гэж үзэж байгаа төдийгүй хатуу арга хэмжээ авна” гэсэн байна. Өмнөдийн албаны хүмүүс “Энэ шаардлага зүйд нийцэхгүй. Учир нь хоёр загасчин Өмнөдөд урвахыг хүсч байгаа” хэмээн хэлжээ.

Умардаас Өмнөдийг зо­рин очдог иргэдийг шал­гасны дараа Ханавон төвд зургаан сарын хугацаанд байлгадаг аж. Тэдэнд Өмнөдөд хэрхэн амьдрахыг заасны дараа суурьшихад нь зориулж 24 мянган ам.доллар хүртэл мөнгө ол­годог гэнэ. 2013 онд Умардаас 1500 гаруй иргэн Өм­нөд рүү урважээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.