Оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөдөг газрыг шөнө орой ухчих гээд түгшүүртэй байна
/БГД, VI хороолол, 18 дугаар хорооны 18, 18 А, 67, 59 дүгээр байрны оршин суугчдын хүүхдүүдээ тоглуулдаг өөрсдөө нарлаж, чөлөөт цагаа өнгөрөөдөг нийтийн эзэмшлийн талбайн нэгээхэн хэсэг/

Нийслэл хот хүрээгээ тэлэх нэрийдлээр нягтаршиж, бараг хөл гишгэх газаргүй шахам  болж байгаа нь үнэн билээ. Оршин суугчид хүүхдийн тоглоомын талбай, хөгшид нарлах саравч бүхий нийтийн эзэмшлийн талбайтай байна гэдэг зол болсон цаг. Энэ үед тэрхүү тайлбайгаа алдахгүй авч үлдэнэ гэдэг бас л хэцүү. Гэхдээ нийтийн эзэмшлийн талбайд хэзээд газрын маргаан үүслээ гэхэд тэндхийн оршин суугчдын санал хүсэлтээр эцсийн шийдвэрийг гаргадаг журамтай. Аливаа байрны оршин суугчид санал хүсэлтээ л “чангахан” үлдээж чадвал  Улсаас газар олгох, барилга барих шийдвэр гаргасан ч иргэдийн талд шийдвэрлэх бүрэн боломжтой билээ.

Хаа сайгүй л газрын маргаан дэгдэх боллоо. БГД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрийн 67 дугаар байрны өмнөх талбай хэдэн жилийн өмнө хэний ч тоохгүй хог шороо овоолоостой газар байсан.Урдуураа ногоон нуурын голтой. /Одоо ч ширгээд хог шороогоор дүүрсэн/, далангаар  хүрээлэндсэн, зүүн талд нь “Монгени” сургууль байрладаг.

Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг 2010 онд оршин суугчид болох 18, 18А, 67, 59 болон бусад байрны оршин суугчдийн хүсэлтээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Энхбат нарын санхүүгийн дэмжлэгээр “Хөгжлийн шинэ гарц” байгууллага, “Монгени” сургууль хамтран  БГД-ийн Засаг даргын захирамжийн биелэлтийн хүрээнд 2010 оны зун тохижуулж одоогийн төрхийг бий болгосон юм. Үүнийг оршин суугчид таатай хүлээн авч, үүнээс хойш тохижуулсан саравчинд нь сүүдэрлэж, талбай дээр нь хүүхдүүд тоглодог болсон.  Хажуугаараа замтай тул оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хашаа барьж, мод тарин өнгө үзэмжтэй болгосон юм.



Гэтэл эл газарт шунасан сувдаг сэтгэлтэнгүүд нүдээ унагах болсоор уджээ. Талбайг анх тохижуулахдаа дүүргийн хуучин Засаг дарга  тендер шалгаруулж, дээрх байгууллага шалгаран тохижилтын ажлыг гүйцэтгэсэн.

Энэ цаг үед дүүргийн газрын албаныхан өөр хэн нэгэнд энэхүү газрыг олгох шийдвэрийг гаргасан нь одоогийн маргаан дэгдэх гол үндэс болов.
Уул нь газрын тухай хуульд аливаа байрны оршин суугчид заавал нийтийн эдэмшлийн талбайтай байхаар заасан байдаг атал энэ олон байрны дунд ганцхан байх  нийтийн эзэмшлийн энэ талбайг бусдад өгчихсөн байгаа газрын албаныхан ажлаа яаж хийдэг нь харагдах мэт.

Учир нь сүүлийн үед энэ газрыг Б.Амгалан гэх хүн худалдаж авсан “Эмнэлэг спортын цогцолбор барина” хэмээн  дайрч, өнгөрсөн сард  хашаанаас нь эхлээд буулгаж, хавтангуудыг нь хуу татсан ч тэнд тоглож байсан хүүхдүүд болон салхилж байсан оршин суугчид, “Монгени” сургуулийн багш нар эсэргүүцсэнээр халдаж чадалгүй өнгөрсөн.

Гэхдээ оршин суугчдын хэлж буйгаар нэг л өглөө босоод иртэл тэр сайхан хашаатай талбайг нь ухаж, барилга бариад эхэлчихвэл яана. Угаас Б.Амгалан гэгч “тэндхийн оршин суугчдад та нар хамгаалж чадахгүй. Монгени сургуулийнхан амраад явчихна. Оршин суугчид нь зун хөдөө гадаа явж, зусландаа гарчихаар нь барилнын ажлаа эхлүүлэхдээ л эхлүүлнэ” гэж занасныг оршин суугчид ярьж байна.

Оршин суугчдын зүгээс байгаа ганц газраа хамгаалж үлдэхийн тулд Дүүргийнхээ засаг дарга, Газрын албаны дарга ыолон Хотын захирагч Э.Бат-Үүлд энэ тухай албан хүсэлтээ илгээчихээд уулзах товоо хүлээж байгаа ажээ.

Ингээд 67 дугаар байрны оршин суугч Б.Энхтүвшинтэй ярилцлаа. 
-Эргэн тойрны байрууд  дундаа ганц нийтийн эзэмшлийн талбайтай юм байна. Энэ газарт хэзээнээс асуудал үүссэн юм бэ?
-2010 онд нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах бодлогын хүрээнд  “Хөгжлийн шинэ гарц” ТББ, “Монгени” сургуулиас тохижуулалтыг хийсэн. Усан оргилуур, ногоон байгууламж байгуулж, оршин суугчдад зориулан тохижуулсан. Гэтэл иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг энэ газарт Б.Амгалан гэдэг хүн, “Бенедакт” компани удаа дараа дайрч, зарим бүтээн байгуулалтыг нураасан.Үүнийг тодорхой хүмүүс тэмцэл хийж байж болиулсан. Ингээд оршин суугчид санал хүсэлтээ нэгтгээд гарын үсэг цуглуулаад газраа авч үлдэхээр албан бичгийг  зохих байгууллагуудад нь хүргүүлээд байгаа.


/Оршин суугчид гарын үсгээ цуглуулж, зохих байгууллагуудад нь өгсөн бөгөөд гарын үсэг бүхий хуудаснуудын нэгээхэн хэсэг/

-Оршин суугчид гарын үсгээ цуглуулаад зохих хүмүүст нь бичгээр өгчихсөн юм байна. Тэд юу гэж хүлээж авч байна вэ?
-Энэ асуудал одоо яаж шийдэгдэх вэ гэдэг хүлээлтийн байдалтай байна. Энэ талаар 18 дугаар хорооны Засаг дарга Шагдаржавт хандсан.  Эхлээд Хорооны Засаг дарга “энэ газрыг хамгаална аа” гэсэн. Гэвч дараа нь сэтгэл нь хувирч, "миний мэдлийн хүрээнээс хэтэрсэн асуудал байна" гэдэг хариултыг өгсөн. Уул нь оршин суугчдынхаа төлөө, энэ газрын төлөө хорооны Засаг дарга л явах ёстой санагдах юм. Ингээд хорооны засаг дарга хүлээж аваагүй учир дараагийн шатны дүүргийн Засаг даргад хандсан. Нааштай хүлээж авсан. Мөн Хотын захирагч Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд хүртэл хандаад байна.

Мөн саяхан болсон Дүүргийн хөдөлмөрчдийн цуглаан дээр УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэд энэ тухай дуулгахад, тэрбээр “ 67 дугаар байрны нийтийн эзэмшлийн газрын тохижилтыг хэвээр үлдээх иргэдийн саналыг дэмжин, зохицуулалт хийхдээ дүүргийн засаг дарга, Өмч, газрын харилцааны албаны даргад энэ талаар анхааруулсан. Мөн нийтийн эзэмшлин газарруу дайрах нь ихэссэн учир иргэдийг сонор сэрэмжтэй байхыг хүссэн.

-Нийтийн эзэмшлийн талбай болоод оршин суугчдынхаа төлөө хорооны засаг дарга ихээхэн үүрэг гүйцэтгэмээр юм даа?
-Уул нь газрын тухай хуульд тухайн хороо дүүрэгт харъяалагддаг нийтийн эзэмшлийн талбай газрыг захиран зарцуулах эрх  аль ч шатны Засаг дарга  нарт байдаг юм байна.
Хүмүүсийн бүтээчихсэн зүйлийг нураана гэдэг зохисгүй зүйл. Бид газраа хамаалах болно.Манай байрныхан энэ газарт л тоглож, наадаж, чөлөөт цагаа өнгөрөөдөг.

-Энэ газрыг авчихсан гээд байгаа Б.Амгалан гэдэг хүнийг мэдэх үү?
-Амгалан гэдэг хүнийг мэдэхгүй. Тэр Амгалан нь "Бенедакт "компаниас энэ газрыг худалдаж авсан юм шиг. Эсвэл хамтраад  энэ газрыг авчихсан юм уу сайн ойлголтгүй байна гэлээ.
 
Ингээд уг газрыг хамгаалахын төлөө санал нэгдээд байгаа “Монгени” сургуулийн захирал Н.Лхагвагийн яриаг хүргэе.
Тэрбээр “Хашаагаар хүрээлэгдсэн энэ талбайн багахан хэсэг нь манай сургуулийн эзэмшил, харин ихэнх нь нийтийн эзэмшлийнх. 2010 онд тохижуулалт хийснээс хойш энд оршин суугчид чөлөөт цагаа өнгөрүүлж, манай сургуулийн хүүхдүүд спорт тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Гэтэл Б.Амгалан гэдэг хүн хүмүүстэй ирээд шөнө оройн цагаар ухчих гээд хэцүү байна. Бүр намайг “та энэ асуудалд оролцох хэрэггүй, мөнгө өгье” гэж хэлсэн. "Энэ чинь оршин суугчдийн хүсэлтээр байгуулагдсан, тохижуулалт хийгдсэн газар" гэхээр “ Тэр тохижуулалтад нь хэдэн төгрөг орсон юм бэ. Бүгдийг нь өгчихье” гэж байсан. Хүн мөнгөтэй байж болно. Гэхдээ хүүхэд хөгшид салхилдаг, нарладаг, тоглодог энэ газар оршин суугчиддаа ямар их хэрэгтэй болохыг ойлгохгүй улайраад дайраад байна гэдэг тэр хүн юу ч хийхээс буцахгүй шиг санагдсан.”  гэсэн юм.


 /Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулахаар гаргасан төлөвлөгөө. Энэхүү төлөвлөгөөний  70 хувь нь өнөөдөр биеллээ олчихоод байна/

Хот гадагшаагаа бус дотогшоогоо улам л нягтаршиж, хүүхдэд тоглох талбай ч олдохоо байж байгаа энэ үед нэгэнт тохижуулчихсан нийтийн эзэмшлийн талбай дээр барилга барина хэмээн улайраад байгаа энэ эрхэм хэн бэ. Үүнийхээ оронд гэр хороололд үнэхээр л сайн үйлс бүтээх гээд байгаа бол “эмнэлэг, сургуулийн цогцолбор”-оо гэр хорооллын оршин суугчдад зориулаад байгуулж болно шүү дээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zz 2014-06-06 15:01:29
    odoo bolioch ee,ene tur neeree AN-iin okhin compani yum uu
    202.179.27.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochib 2014-06-06 14:10:51
    Amgaa ah mini hel am tatlaad yah ni ve. Biznes hiih geed l bna uu.
    203.194.117.104
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэнээ өчигч 2014-06-06 10:31:42
    Тэмцээд нэмэргүй дээ. Тэд чинь дийлээд л, нэг шөнө ухаад хаячихна. 1-р 40,000-ын хүүхэд хөгшдийн тоглодог, амардаг талбайг оршин суугчид нь ОС-ны контортойгоо хамтраад мод зүлэгтэй, саравчтай, тоглоомтой болгосон байсан чинь Улаан хацарт ЗД-ын үед дүүгийн
    182.160.4.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-06 07:17:53
    Зөв санаа гаргаж бичжээ. Шуналтангууд болиосой билээ. Үнэхээр залхаж байна шүү дээ олон түмэн. Яавч нийтийн эзэмшлийн газруудаа өгмөөргүй байна аа. Бэртэгчингүүдээ газар дээрэмдэхээ болиочээ, болиочээ
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • kof'jkf 2014-06-06 05:22:47
    inhiyhnliuyhnlihyn,iuhyb,kiuhbkihub,bikbyikuhybkiuhybikhbihbulyigbk,uymkudetctyvutjhgtuvgtvy
    112.72.11.117
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2014-06-06 02:40:05
    Ikh mongotei l khun yum bn. Tiim tsogtsolbor barina geed ulairaad bga bol neeree l ger horoolliin heden ailiin gazriig hudaldaj avaad tendee heregtei gazar ni bariad ogoh heregtei sh d
    103.26.193.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэмтэн 2014-06-06 02:33:38
    Эрдэнэ гишүүн Баянгол дүүрэгт юу хийснийг мэдэхгүй л юм байна шүү. 1990 онд ямар байсан тэр байдлаасаа доройтсон.
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах