Эдийн засаг хямарсан, хүндэрсэн хэмээн улстөрчид маргалдаж, эцэст нь эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр боловсруулан ард түмнээ 100 хоног тэвчихийг санал болгосон билээ. Өмнө бид эдийн засаг хэрхэн хүндэрсэн талаар цухас дурдаж байсан. Өдгөө эдийн засаг хямарснаар иргэдийн амьдрал доройтож байгаа тухай гомдоллож суухаа түр азная. Учир нь хүмүүс дор бүрнээ тулгарч буй бэрхшээлийг тоочсоноор эдийн засаг сэргэхгүй нь гэдгийг мэддэг болжээ. Тэгэхээр хүндэрсэн эс бөгөөс хямарсан гэх эдийн засгаа хэрхэн аврах вэ. Судлаач болон эдийн засагчдын үзэж буйгаар, валютын урсгалыг нэмэх, гадны хөрөнгө оруулалтыг татах нь зүйтэй гэдэг. Эдийн засагч Б.Өлзийбаяр "Эдийн засаг хүнд байгаа энэ үед хөрөнгийн зах зээлийг эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ нь гадны хөрөнгө оруулалт болон валют наашлах урсгалыг нээж байгаа юм" гэв.
ҮНИЙН ӨСӨЛТ ЦОМХОТГОЛООР ТӨГСӨХ ҮҮ?
Сүүлийн үед аж ахуйн нэгж хаалгаа барилаа, ажилчдаа цомхотголоо гэх мэдээ гэрлийн хурдаар тардаг болж. Үүний цаана цалингүй болсон зарим нь банкны зээлд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө хураалгаад гудамжинд гарах болж байгаа юм. Манай улсын нийт хүн амын тал хувь нь хадгаламжтай бол 650 мянга орчим хувь хүн болон компани арилжааны банкнаас зээл авсан байдаг аж. Эндээс харвал манай улсын өрх бүр зээлтэй гэсэн үг. Ер нь эдийн засаг хүндэрсэн нь юугаар илрэв. Тодруулбал, оны эхний улирлаар бөөний ба жижиглэнгийн худалдааны салбар 12.2 хувиар буурчээ. Үүнийг иргэдийн худалдан авах чадвар муудсанаар тайлбарлаж болох юм. Мэдээж валютын ханшийн өсөлтийг энд нурших нь илүүц биз. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах "Уртын чандмань" хүнсний дэлгүүрийн худалдагч Ө.Сэлэнгэ "Өнгөрсөн жилийнхийг бодвол өдрийн орлого 2-3 дахин буурсан. Бэлэн мөнгөөр худалдан авалт хийхээс зээл тавихыг хүмүүс илүүд үздэг болж. Зээлээр өгөхөөр бидний эргэлтийн хөрөнгө дутагдаад байх юм" гэв. Мөн тэрээр зээл авсан хүмүүс өмнө нь хэлсэн хугацаандаа өрөө төлдөг байсан. Харин одоо цалин буудаггүй гэсээр нэлээд хоног хэтрэх нь хэвийн үзэгдэл болсныг хэлж байлаа. Ийнхүү эдийн засгийн хүндрэл өсөлтөөр иргэдийн халаасыг тэмтэрсэн бол цомхотголоор төгсч хямралын амтыг мэдрүүлж байна.
ГАРАХ ГАРЦ
Аливаа зүйлээс гарах ямар нэгэн гарц байдаг. Тэгвэл бид эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарах вэ. Эдийн засагч Б.Батбилэгийн үзэж буйгаар мөнгөний дутагдлаас гарах хэрэгтэй аж. Харин үүнээс гарахын тулд гаднаас валют оруулж ирж л нөхнө гэв. Энгийнээр тайлбарлавал, гадаад валютыг нэмэхийн тулд экспортоо нэмэх явдал. Гэхдээ түүнийг дагаад орлогоо бэлнээр буюу бодитоор оруулж ирэх ёстой гэдгийг тэрээр хэлж байлаа. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг татах. Үүний тулд том төслүүдийг яаралтай урагшлуулах хэрэгтэйг ч эдийн засагчид хэлдэг. Харин хөрөнгө оруулагчдын мөнгийг татахдаа популизм хийж болохгүй гэдгийг судлаачид сануулж байв.
Эдийн засаг эрчимжсэн эсэхийг юугаар хэмжиж болох вэ гэвэл, нэгдүгээрт эдийн засгийн бодит өсөлт саарах биш, тогтвортой болно гэдгийг эдийн засагч Б.Золбаяр хэллээ. Мэдээж улсын төлбөрийн тэнцэл эерэг утгатай гарна гэдгийг ч тэрээр хэлсэн юм. Харин бизнес эрхлэгчдийн хувьд ажиллахад хүндрэл бага гарах бөгөөд эрэлт өсч, нийлүүлэлт нэмэхээр чармайх болно. Мөн валютын зээлтэй иргэд, аж ахуйн нэгж халаасан дахь хэдэн төгрөгөө гөвөхөө болино. Энэ нь валютын ханш буурсны илрэл юм. Мөн худалдааны салбар сэргэнэ. Үүнийг хүмүүсийн худалдан авах чадвараар дүгнэх боломжтой.
Д.ОЮУНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ