Б:Батзориг: Маргалдаад буй хоёр дархан аварга барилдах эсэх нь тодорхой болоогүй
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдлаа. Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригоос тодрууллаа.
 
-Энэ жилийн наадмаар зүүний магнайд дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь гарахаар болов?
 
-Үндэсний их баяр наадмын тухай хуулиа баримтлан манай салбар хороо ажиллана. Хоёр аваргын талаар хэвлэлээр бичигдээд байгаа болохоос биш одоогоор манай салбар хороонд хандсан зүйл алга. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч зарлиг гаргаж хоёр аваргад дархан аварга цолыг нэг өдөр нөхөн олгосон. Ингэхдээ 08 дугаартай үнэмлэхийг А.Сүхбатад, 09 тоот үнэмлэхийг Г.Өсөхбаярт олгосон.
 
Үндэсний их баяр наадмын тухай хуульд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэм бий. Үүний 3.5-т бүртгүүлсэн бөхчүүдийг цол болон амжилтаар нь эрэмбэлнэ. Жагсаалтыг Монголын Үндэсний бөхийн холбоо гаргах бөгөөд энэ жагсаалтад ороогүй бөхчүүдийг барилдуулахгүй гэж заасан. Яг энэ дүрмээрээ л явна. Барилдаан болохоос долоо хоногийн өмнө буюу энэ сарын 4-нд бөхчүүдээ бүртгэж дуусна. Одоо маргалдаад байгаа хоёр дархан аварга барилдах, үгүй нь тодорхой болоогүй байна шүү дээ.
 
-Амжилтаар гэхээр хэн зүүний магнайд гарах юм бэ?
 
-Хэн ч мэдэхгүй. Тэр хоёроос том цолтой бөх ороод ирэх ч юм бил үү. Бүх зүйл бүртгэл дууссаны дараа тодорхой болно.
 
-Яаж эрэмбэлэх вэ. Түрүүлж цол авсан нь уу, олон түрүүлсэн нь үү?
 
-Хуулийн дагуу эрэмбэлэх нь зүйтэй гэж шийдсэн. Бүртгүүлсэн бөхчүүдийг амжилтаар нь бүртгэнэ гэж хуульд тодорхой заасан.
-Бөхчүүд дэвжээн дээр гарчихаад гаргасан шийдвэрийг эсэргүүцвэл яах вэ?
 
-Төрийн наадамд бөхчүүд зохих ёс зүйтэй байж төр түмэн олондоо хүндэтгэлтэй хандах ёстой. Бөхчүүдийн мандатын ард хууль, дүрмээ баримтлан барилдаж, наадамчин олноо хүндэтгэх ёстойг сануулна.

Зууны мэдээ
М.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Naadamchin 2015-07-02 15:10:17
    Batzorigiin meddeg boh gej yu baisan um dandaa oorsdoosoo holduulj um hiine zoriglood etssiin shiid gargachih chadvargui iim humuus l tord bna shuu dee
    103.26.194.184
    Мэдэгдсэн Хариулах
  • selem 2015-07-02 12:59:54
    Usukhbayar 4 turuulsen tyl Zuunii manlaid garah ni zuv baih aa
    109.188.126.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-02 10:30:53
    Сүхбат БИ ОДОО ТҮРҮҮЛЭХ ӨРСӨЛДӨӨНД БАРИЛДАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА УЧИР ЗОДОГ ТАЙЛЛАА ГЭЭД ЭКС ХАДАМ ААВАА ТЭВРЭН УЙЛААД БАЙСАН БИЗ ДЭЭ
    112.72.13.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2015-07-02 08:29:49
    Тэр хоёр одоохондоо маргасан зүйл байхгүй л байна шүү дээ. Улсад 4 удаа, 3 удаа түрүүлсэн гэдэг асар ялгаатай шүү. Энэ хоёр нэг тх маргаад байхгүй биз
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-02 07:42:19
    2048 бөх барилдуулаад түрүүлсэнд нь Дархан аварга өгчих төвөг зүгээр . Уул нь Дархан аварга цолыг 4 дээш түрүүлсэн хүнд өгнө гээд заачихсан байгаа даа. 1 цэрэг ...
    203.91.119.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-07-02 07:30:57
    2-uulangiin xas Baynmonh Monhbat 2 abargiig udaan barildlaa geed hasaj bsan yum chin
    202.179.12.6
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-07-02 07:03:31
    erxembayr munkhbat 2-iin xen ni zuundee gardag bilee adilxan sh dee Sukhbat iluu erembetei
    103.229.120.177
    Мэдэгдсэн Хариулах
  • маш 2015-07-02 06:35:28
    2.2.Ижил цолтой бөхчүүдээс тухайн давааг олон давсан нь эхэлж амлах ба энэ нөхцөл тэнцвэл дүү давааг олон давсан нь түрүүлж амлана.
    103.11.194.174
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-07-02 06:29:36
    Битгий бөөрөнхийлөөд байгаа ч амжилтаар нь эрэмбэлэх юм бол хэнийх нь амжилт илүү болохыг шууд хэлэх хэрэгтэй шүү дээ. Энэ бөөрөнхий байдал чинь маргааны эх үүс...
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • tomor 2015-07-02 04:55:18
    ene muu 2 pzdag eroosoo boliulcnix xeregtei sndee,ymar uzex box mundsan bisn.tegeed cn ene 2 g uzex sonirxol alga.
    203.194.114.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-02 03:34:05
    Сүхбат л зүүний магнайд гарах ёстой. Тэгээд 3-ын даваанд Өсөхөөг дахиж амлаад хаячих.
    103.26.194.200
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-02 02:45:40
    Сүхбатын хэл амнаас хэн айхыын. Шал тэнэг гар ш дээ. Олон авгай нар нь ирээд бөөн юм болох бахйдаа. ккккккккк
    203.91.119.234
    Мэдэгдсэн Хариулах
  • уран 2015-07-02 02:37:09
    Зааа энэ хоёр тэнэгээр яадгийн. Өөр сонирхолтой залуу бөхчүүд зөндөө байхад яршигтайн зүгээр.
    202.179.20.98
    Мэдэгдсэн Хариулах
    • оооооооо 2015-07-02 02:37:28
      Яг үнэн
      202.179.20.98
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-07-02 02:12:02
    Улс төржсөн хоёр ухнаар яаах гээд байгаа юм бэ,? далд орог цаашаа.Хайр даахгүй л юм бол зайл!
    202.21.106.123
    Мэдэгдсэн Хариулах
    • ооооооо  2015-07-02 02:38:23
      яг үнэн
      202.179.20.98
      Мэдэгдсэн Хариулах