Ахмад аялагчид 60 хоногт 2000 км зам туулжээ
Монголын спортын хол­боо­доос үйл ажиллагаа нь тогт­мол­жиж, нийтийн биеийн тамир спортыг бүх насны ир­гэ­дэд сурталчлах, хөг­жүүлэх, спортоор идэвхтэй хичээл­лэгч­дийг урамшуулан дэм­жих талаар ихээхэн идэвх чар­майлт­тай, байнгын үйл ажиллагаа явуулдаг холбоо­ны нэг нь Монголын Адал яв­далт, спорт аяллын холбоо би­лээ. 

Тус холбооны тэргүүн Б.Жиян­доржийн оролцоо, дэмж­лэг­тэйгээр 10 гаруй хү­ний бүрэлдэхүүнтэй ахмад аялагчдын баг өнгөрсөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос өдийг хүртэл аялсан байна. Аяллаар Монгол Улсын өмнөд цэг Орвог гашууны Бор толгой, Өмнөговь аймгийн Номгон сумаас хамгийн хойд цэг Монгол шарын даваа хүртэл 2000 км замыг 60 хоногт туулаад иржээ.  Ахмад явган аялагчдыг өчигдөр Чингисийн талбайд ах дүү, төрөл садан нь хүлээн авч уулзлаа. Монгол орноо босоо тэнхлэгийн дагуу нэвт туулсан энэхүү явган аялагчдын “Алдар толгой” багийн бүрэлдэхүүн гурван эрэгтэй, долоон эмэгтэй аялагчаас бүрджээ.

Тус багийн ахлагч Ж.Оюунтуяа “Миний хувьд 2004 оноос хойш спорт аяллаар хичээллэж, өнгөрсөн хугацаанд Монгол орныхоо олон сайхан байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутгаар аялж байсан. Ер нь холын аялалд нэлээд хэд явсан. Явсан замаа саяхан тооцоход 5000 км гарчихсан. Өмнө нь 2009 онд Завхан аймгаас Улаанбаатар хүртэлх 1160 км замыг 38 хоногт туулаад ирж байлаа. Түүнээс гадна Асралт хайрхан, Хагийн хар нуур, Горхи Тэрэлж гээд маш олон газраар явган аялсан даа. Энэ удаагийн холын аяллын гол онцлог нь дандаа ахмад, тэтгэврийн настнуудаар багаа бүрдүүлсэнд оршиж байна. Мөн аяллынхаа маршрутыг маш нарийн тогтоож, өдөрт 20-35 км алхах тооцоо гаргасан. Хоёр сар буюу 60 хоногийн хугацаанд аяллын замаа дуусгаад ирлээ”гэв.

“Алдар толгой” багийн бүрэл­дэхүүнд багтсан ахма­дуу­дын хувьд явган аяллын ихээхэн туршлага хуримтлуулсан 59-69 насны таван спортын мастер, улсын шүүгч хоёр, хүндийн өргөлтийн спортын мастер гээд бие бялдрын өв тэгш хөгжилтэй тамирчид багтсан байна. Тэд байнгын бэлтгэлтэй байдаг бөгөөд аялалгүй үедээ нийслэлийн ойр орчимд байдаг газруудаар явган аялал хийдэг аж. Энэ аяллыг өнгөрсөн жилээс хийхээр бэлтгэж байжээ. Аялагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 31-нд Монгол Улсын өмнөд цэг Орвог гашууны Бор толгойд очсон байна. Улмаар хилчид Орвог гашууны Бор толгойгоос Өмнөговь аймгийн Номгон сум хүртэл ямар ч худаг ус олдохгүй гэж зөвлөсөн учир тавдугаар сарын 1-нээс Номгон сумаас аяллын гараагаа эхэлсэн гэнэ. Аяллын хугацаанд нийт таван аймгийн 20 сумаар дайран гарсан гэдгийг ахмадууд онцолж байлаа.

Багийн гишүүн М.Шарав­жамц “Холын аяллаас гэртээ ирсэндээ сэтгэл өндөр байна. Би насаараа цэргийн байгууллагад ажиллаад тэтгэвэртээ гарсан, бэлтгэл офицер хүн. Энэ жил 67 настай. Явган аяллаар хичээллээд гурван жил болж байна. Багийнхаа туршлагатай аялагчдыг бодвол энэ спортоор хичээллээд удаагүй ч гэсэн 4-5 хоногийн өвөл, зуны аялалд нэлээд хэд явж байсан. Бид нэлээд хэдэн зорилго тавьж энэ аялалд яваад ирлээ. Нэг­дүгээрт, нийтийн эрүүл мэн­дийн төлөө, хүн бүхэн идэвхтэй хөдөлгөөнөөр өөрийгөө болон ойр дотныхныгоо эрүүлжүүлэх, явган аялалд идэвхтэй оролцох, түүнийг сурталчлахад чиглэгдэж байлаа. Хоёрдугаарт, Монгол орныг дайран өнгөрөх олон улсын явган аялагчдад боломжтой зам маршрутыг тогтоох зорилготой байсан. Эндээс бидний насны монгол хүний нэг өдөрт явганаар туулах замын хэмжээ, боломж, биеийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөд оршиж байна” гэлээ.

Монголын мэдээ
Ж.Мягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хүү 2015-07-02 08:19:28
    ГАЙХАЛТАЙ САЙХАН ЭРЧ ХҮЧТЭЙ АХМАДУУД БАЙНА АА. АМЖИЛТ ХҮСЬЕ.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Ёстой мундаг 2015-07-02 08:11:56
    Ахмад тамирчиддаа эрүүл энх, урт удаан наслаж залуусдаа үлгэр дууриалал болж жаргалтай амьдрахыг хүсье
    202.170.67.242
    Мэдэгдсэн Хариулах