Сансарт хамгийн удаан нисэв
ОХУ-ын сансрын нисгэгч Геннадий Падалка тойрог замд хамгийн удаан байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Өмнөх дээд амжилтыг Сергей Крикалев зургаан удаагийн нислэгээр, 2005 оны аравдугаар сарын 11-ний өдөр 803 хоносон амжилтаар тогтоож байсан байна.
 
Харин Г.Падалкагийн тойрог замд байсан хугацаа зургаадугаар сарын 29-ний өглөөний долоон цагт /Монголын цагаар/ 804 хоногт хүрчээ. Тэрбээр таван удаагийн нислэгээр дээрх амжилтад хүрсэн аж. Түүний удирдаж буй 44 дүгээр экспедицийн тойрог замд ажиллах томилолт дуусах болоогүй учир тэрбээр дээд амжилтыг 880 хоног хүртэл шинэчлэх боломжтой юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.