Д.Батцогт гишүүний асуудал юу болсон бэ
“Давхар дээл” тайлах асуудалтай холбоотойгоор хэдэн асуудал өрнөсний нэг нь Д.Батцогт гишүүний бүлгээс гарах мэдэгдэл байв. Тэрбээр “УИХ-ын тухай хуулийн 26.11 дээр заасанчлан бүлгээс гарах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдэгдлийг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргад хүргүүлсэн юм.  УИХ-ын тухай хуулийн 26.11 дээр бол Их хурлын гишүүн нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт орох харилцааг л зохицуулдаг. Тиймээс бүлгээс гараад сул гишүүн болох зохицуулалт биш гэнэ. Ийм учраас  уг албан бичгийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэж өгөх бололцоогүй тухай Н.Батцэрэг дарга мэдэгдсэн. Энэ хариугаа ч  Д.Батцогт гишүүнд өгөх тухайгаа хэлж байв.

Харин Д.Батцогт гишүүн “Шударга ёс” эвслийн бүлгээс л гарч байгаагаас биш аль нэг өөр намд элсэхгүй, МҮАН-д хэвээрээ үлдэнэ гэсэн байна. Мөн тэрбээр “Бүлгээс гарах олон шалтгаан байгаа,  олон юм яримааргүй байна” гэж мэдэгдсэн.

Харин эх сурвалжуудын зүгээс түүнийг эвслийн бүлгээс гарах болсон шалтгаан нь намын гишүүдтэйгээ ойлголцохгүй болсноос үүдэлтэй гэсэн юм. Гэсэн ч энэ асуудал өнгөрсөн өдрүүдэд “Давхар дээл” тайлах асуудалд дарагдаад энэ асуудал нам гүмхэн өнгөрсөн.

Дээрх асуудалтай холбоотойгоор бас нэгэн асуудал урган гарч байгаа нь НББСШУ-ы байнгын хорооны даргын суудалтай холбоотой юм. “Шударга ёс” эвслийн бүлгийнхний зүгээс Д.Батцогтыг байнгын хорооны даргын суудлаа өгөх ёстой гэх байр суурийг хатуу илэрхийлж байгаа. Гэхдээ энэ асуудлыг энэ чигээр нь дараад өнгөрч магадгүй юм. Учир эвслийн бүлгийн дарга Н.Батцогтын хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн байр сууриа илэрхийлчихсэн. Магадгүй, бүлгийн дарга Н.Батцэрэг, Н.Батцогтод гаргасан шийдвэрээ дахин нягталж үзэх боломж олгосон байж болох.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tanil bish 2014-05-08 23:34:02
    xiisen yarisan yumgui tul olnii tanil bolj chadaagui uchir neg iimerxuu mayagaar olnii xanxaarliig oor deeree tatii gej boson yum bizee
  • Босоо 2014-05-08 13:32:51
    Үүнийг албан тушаал, мөнгө хөрөнгөний шантааж гэдэг юм. Одоо хүртэл бүлгээсээ гараагүй л байгаа биз дээ.
  • нарансаран 2014-05-08 05:42:49
    баз хүргэн Бямбацогт нь ятгаад МАН-д орох гэж байгаа байх оо
  • зочин 2014-05-08 03:27:59
    Мэдэхгүй нөхөр байна ийм гишүүн байдаг юмуу