Гатлага онгоцны осолд буруутгаж 19 хүнийг баривчилжээ

Филиппиний  Лейте хотын эргийн ойролцоо “Kim Nirvana” хөлөг осолдож 56 хүн амь үрэгдлээ. Энэхүү осолд холбогдуулан 19 хүнийг баривчилжээ. Хөлгийн ахмад, эзэмшигч, орон нутгийн цагдаагийн албаны дарга зэрэг  хүмүүсийг саатуулсан байна. Тэднийг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас болж олон хүний аминд хүрсэн хэрэгт буруутгасан байна. Филиппиний хуулийн дагуу хүн амины гэмт хэрэг үйлдсэн хүнд  40 хүртэлх жил шоронд хорих ял оноодог аж.

173 зорчигчтой явж байсан “Kim Nirvana” хөлөг Ормок боомтоос пүрэв гаригт хөдөлснийхөө дараа эргэлт хийх үедээ хөмөрч осолдсон аж. Осол хүний буруутай үйлдэл болон даац хэтрүүлснээс болсон байж магадгүй гэж үзэн мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.Харин “Kim Nirvana” хөлгийн эзэмшигчдийн зүгээс даац хэтрүүлээгүй гэж мэдэгджээ. Хөлгийн ахмадын мэдээлснээр эргэлт хийх үеэр давалгаанд цохигдсоноос хөмөрсөн гэжээ. Хөлөг Лейте хотоос баруун өмнөд зүгт байрлах Кебу муж хүрэхээр замд гарсан аж.
 

Зууны мэдээ
Ө.Хүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.