Чингис хааны хөргөн дээр хашаа хатгасан гэв

Чингисийн хөрөг зураг бүхий Богдхан уулыг хамгаалахаар нэгдсэн иргэд өчигдөр мэдээлэл өгөв. Тэд Чингисийн хөрөг зурагны толгой, мөр хэсэгт хашаа хатгаж, шороог нь ухаж Туул гол руу асгаж байгааг эсэргүүцэж байгаа гэнэ. Аялал жуулчлалын зориулалтаар гэж авсан УИХ-ын гишүүн асан О. Гүндалайгийн эгчийн хүүхэд О.Одсүрэн тус ууланд  ийнхүү хашаа хатгасан гэв. Анх долоон га газрын зөвшөөрөл авсан бол дахин сунгахдаа гурван айлын газрыг булаан орон гэргүй болгосон гэнэ. Энэ талаар  “Далд иргэн” хүний эрхийн байгууллагийн тэргүүн Б.Жагаа  “О.Одсүрэн  долоон га газрыг хууль зөрчиж аваад хоёр га газрыг нь өөр компанид зарсан. Зайсан толгой болон Чингисийн хөрөгтэй  ууланд  нэг газрын гэрчилгээ үзүүл­дэг. Дархан цаазат газ­рын хуулинд газар эзэмшиж байгаа иргэн газраа шилжүүлж зара­хыг хориглоно гэж заа­сан байдаг. Мөн О.Гүндалай иргэдийг  ца­гийн 50 мянган төг­рөгөөр бөхчүүдийг хөл­сөлж дарамтлуулдаг” гэв. Мөн хашаа хатгахыг эсэргүүцсэн хүмүүсээс дөрвийг нь  шүүхэд дуу­даж,  цагдаа нар  байцааж байгааг хэлэв.

Г.ЦЭВЭЛМАА
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • haraa 2014-06-08 15:53:47
    irged ulsiin owchid gazaraa buten awch uldeh heregtei baina hairan darhan staazat BOGD UUL MIHEE tal talaas n mereed hoich ye ur huuhduuded min bogd uul n ch baihgui tuul gol n barilgiin hogoor duureed shirgej duuslaa ta mobgol hun l
    112.72.13.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Муухай Монгол 2014-06-06 15:57:48
    Ийм балай мэдээлэл сонсохоор бүр даан чдээ гэж бодохоор дотор муухай оргиж байна. Манайд ер нь эзэн байна уу? Гүндалай гэж ёстой Гүн балай байна аа Монголчууд минь сайн тэмцээрэй
    188.244.38.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-06-06 11:14:13
    Энэ О.Гүндалай гэж ёстой овоо гар нэг байна.Хэдхэн жилийн өмнөхөн Сэлхийн амны дунд хэсэгт,зүүн хажууд овоо том газрыг тэр хавийн ой модтойн бетонон хашаагаар хааж,харуултай,2 ш давхар орон сууц барьсаныг нэгэн баян хүнд үнэ хүргэж зарсан гэж тэр хавийн о
    103.26.193.11
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-06 07:28:02
    Гүндалай ичээнээсээ гарахдаа луйварчин болоод гараа юу?
    182.160.40.128
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-06-06 06:49:13
    ene odoo bas yamar davarsan teneg shaar graad irev ee.
    103.9.90.194
    Мэдэгдсэн Хариулах