М.Энхсайхан: Үндэсний үзлээр цэнэглэгдсэн улс эдийн засгаар манлайлна

МҮАН-ын удирдлагууд намынхаа   найман жилийн ойд  зориулж өчигдөр  сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Энэ үеэр тус намын дарга М.Энхсайхан “Үндэсний үзэл ба Монгол Үндэсний Ардчилсан нам” лекц уншсан юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.  

-МҮАН  байгуу­лагдсанаас хойш  найман  жил өнгөрчээ.Түүхийн ямар цаг үед хэрхэн байгуулагдаж, ямар зорилт дэвшүүлж байсныг эргэн дурсахгүй юу?

-Манай нам   ҮШН нэртэйгээр най­ман жилийн өмнө анх бай­гуу­лагдсан. Гэхдээ  то­хиолдлоор бай­гуу­лаг­даагүй. Тухайн үед буюу 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж, монголчууд агуу их түүх­тэйгээ мэдэрч, ба­хархаж, бас эргэн тойрноо өөрсдийн түүх, уламжлалд үндэслэн   ши­нээр харах гэсэн оролдлого бий болсон. Энэ бүхэнд суурилж  ҮШН мэндэлсэн. Да­раа нь МҮАН гэж нэрээ өөрчилсөн. Ма­най нам бусад улс тө­рийн хүчнүүдээс юугаараа ялгаатай вэ гэвэл, ямар нэгэн гадаад үзлийг өөрийн номлол болгоогүй. Өөрийн түүх, уламжлалд суурилсан үндэсний үзлийг улс төрийн гол номлол болгож авсан ийм нам. Ингээд нэг мэдэхэд най­ман жил өнгөрсөн байна.

-МҮАН байгуулагд­санаар Монголын улс төрд юу авчрав, мөн нийгэмдээ хэрхэн нөлөөлсөн бэ. Цаашид ямар зорилт тавьж  байна?

-Өнгөрсөн хугацаанд МҮАН  “Монгол төрийг шатаадаг тоглоом”-ыг аль болох хийлгэхгүйн төлөө бүхий л улс төрийн хүчнүүдтэй хамтарч ажиллаж ирсэн. Байгуулагдаад наймхан жил болсон ч МАН-тай хамтран Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж байсан. Өнөөдөр АН-тай хамтран шинэчлэлийн Засгийн  газар байгуулан ажиллаж байна. Парламентын гаднах бүх нам, иргэний хөдөлгөөнүүдтэй   хамтарч ажиллаж байсан. Монголчууд хоорондоо үзэл баримтлалаараа өрсөлдөж, салж бутар­дагийн эсрэг бид зогсч чадсан. Өнөөдөр эргээд харахад, үндэсний үзэл гэдэг ухагдахууныг най­ман жилийн өм­нө ярьж чаддаггүй бай­сан бол монголчууд бүгдээрээ ярьдаг болсон байна. Гэхдээ түүнийг бүрэн агуулгаар нь ойлгуулахын тулд манай нам ихээхэн үүрэгтэй гэж бодож байгаа. Үүний төлөө ажиллана. Гэхдээ үндэсний үзэл бол зөвхөн манай намын үзэл биш. Энэ бол монгол хүний зүрхэнд байдаг үзэл юм. Хамгийн гол нь бид монголчуудын зүрхэнд байгаа тэр үзлийг дуудаж сэрээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ  бидний  цаашдын ирээдүй. Үүний хүчинд бид монгол төрийн үзэл суртал нь үндэсний үзэл байгаасай гэж зорьж байгаа. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө алхам алхмаар ойртохын тулд манай нам бүх хүчээ дайчилж ажиллана. 

-Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, ард түмний аж амьдрал хүнд сорилттой тулгарсан цаг мөчид МҮАН-ын найман жилийн ой тохиож байна. Энэ бүхэнд танай нам ямар дүгнэлт өгч байгааг сонирхъё?

-Цагаан морин жи­лийн хувьсгалаас хойш монголчууд өөрийн хү­чээр, өөрсдөө бие дааж амьдрахын төлөө зүтгэцгээсэн. Өмнө нь бид хүний буянаар жар­гацгааж байсан. Мон­голчууд хүний буянаар жаргаснаас өөрийн зов­лонгоор явсан нь дээр гэж ярьдаг шүү дээ. Тий­мээс 1990 оноос хойш сонгосон замнал маань буруу байгаагүй. Тэр үеэс Монголын нийгэмд маш олон өөрчлөлт гарсан. Болсон явдлыг бүхэлд нь нэг өдөр болсон мэт харах юм бол бид хамаагүй урагшаа явж дэвшилж хийсэн гэдэг нь гарцаагүй. Гэхдээ засах, сайжруулах юм зөндөө байна. Ирээдүйгээ илүү тод тодорхойлох шаардлагатай байна. Энд нэг зүйлийг шуудхан хэлчихэд, “Алсын хараа бүдгэрвэл ойрын зовлон эхэлнэ” гэж үг бий. Бид алсын хараагүй яваад байгаа нь зовлон болоод байна. Тиймээс алсын харааг тавихад улс тө­рийн намууд чухал үүрэг­тэй. Тэр дотор МҮАН илүү чухал үүрэг хүлээнэ. Яагаад гэвэл, бид үндэсний үзлээ тул­гуур болгож  авсан учраас тэгж үзэж байгаа юм.

Ч.ЗОТОЛ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.