Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аяллаа эхлүүлнэ

10.00 цагт төрийн ордоны Иргэнхий танхимд “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014”-ийн үр дүнгээр мэдээлэл хийнэ.

10.00 цагт Монголын Залуучуудын Холбооны байранд Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч унадаг дугуйгаар эх орныхоо баруун аймгуудыг тойрон 6200 км аялсан Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аяллаа эхлүүлнэ. Түүнийг гаргаж өгөх хэвлэлийн хурал болно. 

10.00 цагт МҮЭХ-ны байранд Вьетнамын Хөдөлмөрийн ерөнхий холбооны ерөнхийлөгч, Улс төрийн товчооны гишүүн Тан Тун Нгог тэргүүтэй төлөөлөгчид МҮЭХ-ны удирдлагуудтай уулзана.

11.00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт "Цогт тайж" киноны сэргээн засварласан хувилбарыг хүлээн авах ёслооын арга хэмжээ болно. Ёслолд БСШУ-ны сайд Л. Гантөмөр болон "Цогт тайж" кинонд тоглосон ахмад уран бүтээлчид оролцоно. Эрхэм сэтгүүлчид хүрэлцэн ирж Билгүүн номч Б.Ренчиний зохиолоор 70 жилийн өмнө бүтээсэн түүхэн кино хэрхэн сэргэснийг үзэж, 70 жилийн өмнө дэлгэцийн бүтээлд тоглож амжилтын гараагаа эхлүүлсэн ахмадуудтай уулзана.

11.30 цагт НЗДТГ-ын Б танхимд Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота” компани 2 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг Тоёота компанийн Ланд Крузер-200 автомашинаар шагнах бөгөөд баяр наадмын бай шагналын талаар Баяр наадмыг зохион байгуулах хороо, Тоёота компанийн удирдлагууд  сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Энэ үеэр түрүү бөхийн бай шагналд өгөх автомашиныг Чингисийн талбайд танилцуулна. 

12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээлийн төвд эмийн гаж нөлөөний улмаас хүндээр өвдсөн Э.Эрдэнэбулган охины талаар түүний ээж М.Нармандах, “Miss World 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох мисс Н.Ану нар мэдээлэл хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-07-09 01:25:05
    `Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!