М.Зоригт: Өнгөрсөн үйл явцууд залуу сайдад том сургамж, ухаарал өгсөн байх
Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед Хууль зүйн салбарын шинэчлэлийг дэмжиж, Х.Тэмүүжин сайдыг огцруулахын эсэргүүцсэн иргэд Төрийн ордны баруун хаалган дээр жагсаж байна.  

Мөн зарим гишүүд ч х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудалтай холбогдуулан өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн М.Зоригт  байв. Тэрбээр “Х.Тэмүүжингээ дэмжинэ ээ. Өнгөрсөн үйл явцууд залуу сайдад том сургамж, ухаарал өгсөн гэж итгэж, найдаж байна” гэжээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.