"Цогт тайж” киноны эх хувийг сэргээн засварлажээ

 Алдарт “Цогт тайж” киноны сэргээн засварласан эх хувь болон дижитал хувилбарыг хүлээн авах ёслолын ажиллагаа ДБЭТ-т өнөөдөр боллоо.
 
Энэ үйл явдал Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, “Цогт тайж” киноны 70 жил, Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.
 
Францын “CNC” кино урлагийн төв нь хоёр улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу “Цогт тайж” киноны эх хувилбарыг сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлж, киноны контратив хувийг сэргээн засварласан хувилбарыг 2011 онд манай талд хүлээлгэн өгсөн юм.
 
Энэ удаа сэргээн засварлалт хийж, хуулбарласан 15 бүлэг, тоон хэлбэрт шилжүүлсэн хоёр хувь бүтээлийг өнөөдөр БСШУЯ-нд хүлээлгэн өгчээ.
 
"Цогт тайж" киноны сэргээн засварлалтыг Францын Кино урлагийн үндэсний төв хийжээ. Уг киног наадмаар гаргах юм байна.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол хүү  2015-07-09 10:13:14
    Өнгөтэй болцон юм уу? Овоо доо,гялайлаа сайхан үйлс бүтээсэн хүмүүст!
    103.229.121.135
    Мэдэгдсэн Хариулах
    • Аав 2015-07-09 10:41:11
      Зүгээр зүгээр.
      202.21.106.140
      Мэдэгдсэн Хариулах